Зуны улиралд хэрхэн гоё сайхан арьстай хэвээр үлдэх вэ? Нүүрэн дээр гарсан идээт батга, насны онцлогоос үүдсэн батганы шарх сорвио хэрхэн арилгах вэ?
Шилжилтийн насны онцлог буюу арьсны асуудалтай байдаг бид байнга энэ асуултаар өөрсдийгөө булж “нүүрээ сайн угаа” гэдгээс өөр хариулт аав ээжээсээ авч чаддаггүй гэхэд хилсдэхгүй.
Угаагаад угаагаад арилахгүй улам нэмж гараад байгаа насны онцлогтойгоо хэрхэн гэрийн нөхцөлд тэмцэх вэ?
МӨС
Мөс нь арьсыг өнгөлөг толигор байлгахад гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь нүүрний арьсны нүхийг агшааж, хаванг бууруулан, нүүрний ерөнхий өнгө зүсийг сайжруулан толигор болгодог байна.
Хэрэглэх заавар: Буцалсан хүйтэн усаа цэвэр хэвэнд хийж хөлдөөнө. Орой унтахаасаа өмнө нүүрээ сайн угаагаад зөөлөн арчиж арьсаа чийглэг дээр нь мөсөөрөө зөөлөн арчиж усыг нь арчиж авалгүй өөрөөр нь хатаагаад өөрт байгаа нүүрний тосоо түрхэнэ.
Өглөө нүүрээ заавал угаана шүү (гэхдээ нүүр цэвэрлэгчээр угааж болохгүй).
Орой түрхсэн тосны чинь 1/3 нь арьсан дээр үлдсэн байдаг учир нүүрээ бүлээвтэр усаар булхаж угаагаад л өнгөлөг арьс чамайг угтах болно.
НИМБЭГТЭЙ МӨС БА НИМБЭГТЭЙ УС УУХ
Нимбэг нь С, В витаминаар асар баялаг аж. Нимбэгтэй мөсөөр нүүоээ арчсанаар нүүрэн дээрх элдэв нян бактер устаж арьсыг цайруулах хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хэрэв чи үр дүнтэй үйлчилгээг хүсэж байгаа бол нимбэгтэй усыг өглөө болгон нэг стаканаар ууж заншаарай. Энэ нь чиний эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд тань маш том хөрөнгө оруулалт болох юм. Мөн нимбэгтэй ус уувал шүлтлэг орчин бий болж үрэвсэл багасаж, өвчин тусах магадлал буурдаг учир батгатайгаа тэмцэхэд ихээхэн тус болно.
ӨРГӨСТ ХЭМХТЭЙ МӨС
Өргөст хэмхэнд мөн л С, В витамин ихээр агуулагдаж байдаг. Мөн өргөст хэмхний 90% нь ус байдаг учир дангаар нь арьсан дээрээ тавьж, арьсаа арчсан ч гүн чийгшил өгч хуйрайшилтаас үүдэн гардаг цагаан батга зэрэг дахин гарахгүй болох ба хялгасан үрчлээ ч арилдаг. Өргөст хэмхтэй мөс нь арьсыг цайруулж өнгөлөг болгохоос гадна цагаан батгыг ч арилгадаг юм.
САРМИС
Сармис гэхээр гайхах хэрэггүй дээ. Энэ үнэхээр ид шидийн ногоо шүү. Ганц хоёрхон удаа хэрэглээд л таны батаганаас үүдэн тогтсон сорвийг нүдэнд мэдэгдэхүйц хурдан хугацаанд арилгана.
Хэрэглэх заавар: Буцалсан халуун усаа аяганы ёроолоор хийнэ. Дараа нь урьдчилаж жижиглэн хирчсэн сармисаа хийж 15 минут хандална. (нэг хумс сармис байхад л хангалттай). Үүнийгээ сорвин дээрээ түрхээд нүүрээ гурван минутын дараа бүлээн усаар угаана. Минутаа хэтрүүлбэл нүүр чинь түлэгдэж нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихож мэднэ шүү. Нүүрээ угаасныхаа дараа усыг нь ачилгүй өөрөөр нь хатаана.
НАРНЫ ТОС
Нарны тосыг гэрээсээ гарахгүй өдрөө ч түрхэхэд гэмгүй. Учир нь гадаа бүгчим, халуун өдөр цонхоор орж ирэх нарны туяа ч арьсанд нөлөөлдөг. Гадуур гарахдаа хоёр цаг тутам сэргээж түрхэх хэрэгтэй. Нарны тос нь олон янз байдаг учир сайн асууж судалж мэдсэнийхээ дараа сонголтоо зөв хийгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх