Хүүхдүүд бидний сонирхлыг ихээхэн татаж байгаа кино бол “13 reasons Why” юм. Netflix энтертайнментийн бүтээл уг кинон дээр өсвөр насны хүүхдүүдийн амьдралын тухай өгүүлэх бөгөөд нэгнийхээ алдаанаас болж нөгөө нэг нь хохирох, хэн нэгний хийсэн буруу зүйл, ганц буруу үгнээс болж хэн нэгний амьдрал хэрхэн эргэж болохыг харуулсан сургамжтай кино юм. Тиймээс уг киноны талаар сонирхолтой баримтыг та бүхэндээ хүргэж байна.
1. Киноны гол дүр “Ханна Бэйкэр”-ын дүрд жүжигчин Кэтрин Ланфордын оронд бидний сайн мэдэх дуучин Селана Гомез тоглох байжээ. Гэвч тэрээр киноныхаа продюсерийн ажлыг илүүд үзсэн билээ. Учир нь Селана уг кинонд өөрийгөө гол дүрд нь тоглосон болохоор нь биш үнэхээр сайн кино болж чадсан бол л хүмүүс үзээсэй хэмээн хүсчээ.
2. Энэхүү кино нь номын зохиолоос үүсэлтэй кино билээ. 2007 онд Нобелийн шагналт залуу зохиолч Жэе Ашэр зохиожээ. Уг ном нь 2011 онд “BEST-SELLER” зохиолоор шалгарч байсан.
3. Номон дээрээ Ханнагийн өгсөн хуурцгуудыг Клей нэг шөнийн дотор дуусгадаг бол кинон дээрээ эсрэгээрээ маш олон өдөр сонсдог билээ.
4. Киноны гол дүрийг бүтээсэн бүсгүй Кэтрин маань Ханна болон Жэссика хоёрийн дүр дээр хоёуланд нь шалгалт өгсөн. Тэгээд тэр гол дүрд тэнцэж чаджээ.
5. Уг кино маш олон гоё дуутай. Эдгээр дуунууд нь л киног амилуулж өгсөн гэхэд хилсдэхгүй. Юун төлөө дуучин продюсертэй билээ, авьяаслаг бүсгүй Селена маань "Only you" "Kill em with kindness" гэх хоёр дууг нь дуулжээ.
6. Киноны дүрүүд бодит амьдрал дээрээ маш сайн найзууд гэнэ шүү. Кинон дээр таарамжгүй харицаатай байдаг Жастин болон Алекс нар үнэхээр сайн найзууд билээ.
7. Кино нь номноосоо зарим талаараа их өөр. Кино багийнхан номон дээр гардаг зүйлсийг бага зэрэг өөрчилж оруулжээ.
8. Кинон дээрх дүрүүд арван 17 хүүхдүүдийн дүр боловч тэд бодит амьдрал дээрээ ихэнх нь 20 настай гэнэ шүү.
9. Киноны гол дүрийн хөвгүүн Клей нь бодит амьдрал дээр маш сайхан дуулдаг бөгөөд энэ нь түүний нэг гоц авьяас аж.
10. Та бүхэн Ханна-гийн хуурцагнуудыг ЭНЭ холбоосоор орж сонсож болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх