Өдөрт 15 минут үзснээр 2000 үг шинээр мэдэж авах, цээжлэх боломжтой-БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, МНБС компаниас хамтран хэрэгжүүлж буй "Оюунлаг сурагч” хөтөлбөрийн хүрээнд шилдэг 50 сурагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Залууст тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн сурагчдад зайнаас англи хэлний боловсрол олгох зорилготой "Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэлийн зургаан дүүргийн долоон сургуульд хэрэгжсэн юм.
Хөтөлбөрийг Монгол орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад англи хэлийг бие даан суралцахад тус дэм болох зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн юм.
Хөтөлбөрт хамрагдсан 400 гаруй сурагчийн дунд эссэ бичлэгийн уралдаан зохиосон байгуулсан бөгөөд тэд анхан, дунд, дээд гэсэн үндсэн гурван чиглэлээр шалгалт авч, эссэ бичлэгийн шатанд тэнцсэн 50 сурагчид юм.
"Оюунлаг сурагч” хөтөлбөр одоогоор Нийслэлийн зургаан дүүргийн долоон сургуульд хэрэгжиж, 4500 орчим сурагчдыг хамруулаад байна. Мөн дээрх сургуулиудад алсын зайн сургалтын тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр байршуулж дэлхийн боловсролыг дэргэдээс нь эзэмшүүлэх үүд хаалгыг нээж өгсөн юм.
"Оюунлаг сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 113-р сургуулийн багш Ц.Одонгэрэл хөтөлбөрийн үр дүнгийн талаар "Англи хэлийг сурахад дөхөм болсон маш сайхан хөтөлбөр хэрэгжиж байгаад багш хүний зүгээс талархаж байна. Хүүхдүүд маань чөлөөт заваараа "English Club” сувгаа үзэж, идэвхтэй суралцаж байна. Тус хөтөлбөр дахин хэрэгжиж олон мянган сурагчдыг англи хэл сурахад шинэ арга барилыг нээж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.
МНБС компани нь Дэлхий даяар 34 сая үзэгчтэй English Club ТВ сувгаар дамжуулж сурагчдад англи хэл сурах боломжийг нээж өгсөн. Энэ сувгийг өдөрт 15 минут үзснээр 2000 үг шинээр мэдэж авах, цээжлэх боломжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх