-Жүжигчин Ким Үбин хорт хавдартай хэмээн оношлогджээ-
Монголчуудад “Өв залгамжлагчид”, “Найзууд” зэрэг алдартай киногоороо танигдсан 28 настай залуу жүжигчин Ким Үбин хэсэг хугацаанд кино урлагаас хөндийрөхөөр болжээ.
Тэрээр залгиур хоолойн хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд түүний агентлагаас энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийсэн юм.
“Ким Үбин шахуу цагийн хуваариас болж сүүлийн үед маш их ачаалалтай байсан, түүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэг дээр түүнийг залгиур хоолойн хорт хавтартай хэмээн оношлосон. Золоор түүний өвчнийг эрт илрүүлсэн тул амь насанд нь аюулгүй. Түүний эрүүл мэнд хэвийн болсны дараа фэнүүддээ эргэн ирэх болно оо, харин та бүхэн түүнд сайн сайхыг хүсээрэй” хэмээн агентлагаас нь мэдэгдэл хийжээ.
Энэ үйл явдлын дараа түүний найз охин жүжигчин Шин Мина хэвлэлийнхэнд хандан “Би Үбиний биеийн байдал сайжиртал, эмчилгээнд тусалж дэмжих болно оо” хэмээн мэдэгдсэн байна.
Ким Үбин бол кино наадмуудаас 34 төрөлд нэр дэвшиж 11-д нь ялалт байгуулж байсан авьяаслаг залуу жүжигчин юм.
Түүний намтар, уран бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх