Наршихаас сэргийлээрэй, НАРШСАН БОЛ дараах арга хэмжээг аваарай!
                
                
             
                        
                             
                    
                         Өнөөдөр Улаанбаатар хотод 32 градус хүртэл халах тул та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 32 градус хүртэл халах тул та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
 Наршихаас сэргийлэхийн тулд:
  Наршихаас сэргийлэхийн тулд:
	-     Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
-     Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
-     Шингэн ус сайн уух
-     Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
 Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг
 Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг
	-     Бие суларч тамир тэнхээ алдах
-     Толгой эргэж, өвдөх
-     Биеийн халуун нэмэгдэх
-     Цээж багтран амьсгаа цухалдах
-     Царайны өнгө цонхийж цайх,
-     Бөөлжис хүрч, дотор муухайрах
-     Хөлс гарах нь багасах /ихсэх/
-     Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
 Хэрэв наршсан бол:
 Хэрэв наршсан бол:
	-     Сэрүүхэн нам тайван газарт амрах, /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
-     Бүлээн шингэн уух /чихэртэй ус, цэвэр ус/
-     Өдрийн нарны туяанд удаан байлгасан цэвэр усыг бага багаар шимж уух
-     Хүйтэн жин тавих
-     Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
-     Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.