Шилдэг сурагч модель шалгарлаа


Б.Чандмань | YOLO.MN
2016-04-05

Шилдгийн шилдэг сурагч модель болон загвар зохион бүтээгчийг шалгаруулах “Топ 2” тэмцээнийг “Шилмэл загвар”-ын ордноос өнгөрөгч баасан гарагт Bluesky цамхагт амжилттай зохион байгууллаа.

Шилдэг топ модель сурагч: Нийслэлийн 6-р дунд сургуулийн сурагч С.Дэнзэндулам,
Шилдэг дизайнер сурагч: Монгени сургуулийн сурагч н.Баярмаа нар тус тус тодров. Тэдэнд баяр хүргэж цаашдынх нь замналд томоос том амжилтыг YOLO хүсч байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү загварын шоунд энэ удаад Улаанбаатар хот, Дундговь аймаг болон Эрдэнэт хотын ЕБС-ийн загвар зохион бүтээгч сурагчдын урласан хувцсыг нийт модель сурагчид маань толилууллаа. Мөн хүрэлцэн ирсэн зочдын сонорыг баясгахаар хөвгүүдийн Redline хамтлаг ая дуугаа өргөсөн юм.

Загварын ертөнцөөр нэгэн орой амьсгалсан “ТОП 2” шоуны эргэн тойрон дахь фото агшинг хүргэе.









Шилдэг топ модель сурагч С.Дэнзэндулам

Шилдэг топ модель сурагч С.Дэнзэндулам



Шилдэг дизайнер сурагч н.Баярмаа

Шилдэг дизайнер сурагч н.Баярмаа


Шилдэг топ модель сурагч С.Дэнзэндулам, шүүгч О.Ариунзулын хамт

Шилдэг топ модель сурагч С.Дэнзэндулам, шүүгч О.Ариунзулын хамт


Дизайнеруудын уралдаанд ирүүлсэн скизүүд

Дизайнеруудын уралдаанд ирүүлсэн скизүүд


Шүүгчдийн бүрэлдэхүүн

Шүүгчдийн бүрэлдэхүүн


#Fashion #TOP2 #Students #ShilmelZagvar