Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хамт ангийнхантайгаа тоглож байна гэж зүүдэлнэ
Би гэнэт найз нөхдөөсөө холдож, тэднийг тоглоё гаръя гэхэд нь зөвшөөрдөггүй болсон. Найзууд минь юм авч өгье гээд л янз янзын арга л ашиглана. Харин би тэнэг бас зожиг царайлаад л байж байдаг. Угаасаа найз нөхөд бараг л байхгүй ч хоёрхон найзтай. Тэд маань бараг холддог оо. Хамт ангийнхантайгаа тоглож байна гэж зүүдэлнэ. Бас ангийнхан маань намайг нэг тэнэг хөвгүүнд сайн гээд л "манай найз чам шиг юмыг тоох уу" гээд л хэцүү байдалд оруулна. Тэр болгоныг тэвчиж чаддаггүй зодоон ноцоон хийчихнэ. Би яах вэ? Яаж эргээд найзуудтайгаа нийлэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Буруу бодож байснаа хүлээн зөвшөөрч чадвал эргээд найзуудтайгаа хамт байж чадна гэсэн үг
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн түрүүнд бусдын үзэл бодлыг өөрийнхөө үзэл бодол болгохоос зайлсхийгээрэй. Чиний хувийн орон зайд халдах нь жинхэнэ найзын чанар биш. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодол зан чанартай байдаг. Энэ болгоныг бусдын хэлж ярьснаар бий болгож чадахгүй шүү дээ. Хамгийн түрүүнд найзуудтайгаа ойлголцохоос өмнө өөрийгөө сайтар ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодол зан чанарыг мэдсэн тохиолдолд чи төвөггүй бусдад өөрийгөө илэрхийлж чадна гэсэн үг. Бусад хүмүүс чиний талаар буруу ойлголттой байгаа бол эхлээд яагаад ингэж бодсоныг асууж үзээрэй. Чи өөрөө хэлээгүй бол бусад хүмүүс чиний юу бодож явдгийг мэдэх боломжгүй учир буруу бодолтой байгааг нь хэлж өөрийгөө сайтаройлгуулаарай. Хэрэв найзууд чинь чамайг буруу бодож байснаа хүлээн зөвшөөрч чадвал эргээд найзуудтайгаа хамт байж чадна гэсэн үг. Өөрийгөө сайн илэрхийлээрэй. Чамд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Г. Биндэрьяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх