Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээллээр зарим нутгаар 31-36 градус хүртэл халах төлөвтэй байна.
Тодруулбал,
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар секундэд 14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон шуурга шуурна.
Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Та оршин байгаа газрынхаа цаг агаарын урьдчилсан мэдээллийг ЦАГ АГААР цэснээс харна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!