Ярилц, инээмсэглэ, өөрийгөө магт!


Сондор | YOLO.MN
2016-04-05

Өөртөө итгэлгүй байх нь бидний төсөөлснөөс л их хор уршиг учруулдаг. Яг одооноос л өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлж эхлэх хэрэгтэй.

Эрдэмтэн, судлаачдын олон жилийн туршлагаас харахад хүний бүхий л насны дотоод эрч хүч, өөртөө итгэлтэй байдал нь хүүхэд насандаа олж авсан, бас бэхжүүлж, батжуулж чадсан өөртөө итгэлтэй байдлаас хамгийн ихээр шалтгаалдаг байна.     

ДАСГАЛ 1: Толины өмнө ярилц. Энэ дасгал намайг өөрийгөө улам хайрлахад тусалсан. Ээж аав чинь ч юмуу хэн нэгэн чамайг санаандгүй хараад айж цочирдоосой гэж хүсээгүй л юм бол үүнийг хийхдээ ганцаараа байсан нь дээр. Өглөө босоод толины өмнө өөртөө: "Би чамд хайртай. Зүгээр л хайртай. Би чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг” гэж хэлж болно. Харин орой нь толиндоо харандаа үнэн сэтгэлээсээ өөртөө талархаж: "Өнөөдрийн бүх зүйлд чамд баярлалаа” гэж хэлж бай. Эсвэл өөртөө өөр олон сайхан зүйлийг хэлж болно шүү дээ.

ДАСГАЛ 2. Инээмсэглэ. Чин сэтгэлээсээ инээх нь хүнийг эмчилж, элдэв тавгүйтэл, бухимдал, түгшүүр, за тэгээд харилцааны таагүй уур амьсгалыг зөөлрүүлдэг юм билээ. Гэхдээ эхлээд өөртөө инээж сурах хэрэгтэй. Мөн л толины өмнө хийгээд үз. Тэгээд инээмсэглэлийг зуршил болго. Дараа нь уруулд чинь инээмсэглэл тодрох бүрт чиний биeэс тавгүйтэл хэрхэн арилж байгааг анхааралтай ажигла. Зүгээр л инээмсэглэх нь ямар их ач холбогдолтойг би өөртөө нээж чадсан юм. Жишээ нь, нүүр илүү гэрэлтэй, би ч өөрөө бусадтай илүү нээлттэй байж чаддаг болсон. Надад итгээрэй, өөрийгөө ийм сайхнаар харах үнэхээр таатай, тийм инээмсэглэлийн хажуугаар хэн нэгэн зүгээр өнгөрөхгүй шүү.

ДАСГАЛ 3: Өөрийгөө магт, урамгуул. Eр нь бид чинь ямар нэгэн хүнд нөхцөл байдалд орвол учрыг олохдоо, маруухан байдаг даа. Өөрийгөө зүхээд л, буруутгах нь элбэг. Харин бид үүнийг яг эсрэгээр нь хийх ёстой юм билээ. Жишээ нь, чи багшдаа амжилтгүй асуугдсан бол "Би ч ямар ч байсан асуугдсан, мундаг шүү, дараагийн удаа илүү хичээчихьe” гэж өөрийгөө магт. Үнэндээ чи асуугдахгүй, зугтааж болох л байсан, тэгтэл зөвшөөрсөн шүү дээ. Бид өөрийн мэдэлгүй өөрийгөө голсон үгсэнд итгээд өөрийгөө дандаа тийм байх юм шиг л бодчихдог. Харин эсрэгээрээ магтаж сурвал өөрийн сайн гэдгийг мэдэрч, улам урам зоригтой болдог юм билээ. Өөрийгөө магтаж сурах чинь өөрийгөө ялах чиний бяцхан ялалт л гэсэн үг.
 

Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2012

#Найз #Friend #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust