ЗАХИДАЛ: ШАЛГАЛТДАА БЭЛДЬЕ гэхээр найзууд маань ЗАВ ГАРГАСАНГҮЙ гэх юм


ССҮТөв | YOLO.MN
2017-05-17

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэднийгээ алдмааргүй бас шалгалтаа сайн өгмөөр байна

Тэгээд бүх цаг хугацаагаа хичээлдээ зориулъя гэхээр найзууд маань надад гоморхоод цаг зав гаргахгүй гээд байх юм.

Би төгсөх ангийн сурагч. Одоо бүх шалгалтууд эхлэх гэж байна. Тэгээд бүх цаг хугацаагаа хичээлдээ зориулъя гэхээр найзууд маань надад гоморхоод цаг зав гаргахгүй гээд байх юм. Тэднийгээ алдмааргүй бас шалгалтаа сайн өгмөөр байдаг. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн үүрэг даалгавраа биелүүлэх шаардлагатай байгаагаа ойлгуулаарай

Найз нарын дунд хугацаа хамаардаггүй. Найз нөхдөдөө үүнийг ойлгуулж хэсэг хугацаанд өөрийн үүрэг даалгавраа биелүүлэх шаардлагатай байгаагаа ойлгуулаарай.

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Найз нөхөд бол шалгалттай  адилхан тодорхой хугацааны дараа дуусдаг зүйл биш. Харин урт удаан үргэлжилж болохуйц зүйл шүү дээ. Найз нарын дунд хугацаа хамаардаггүй. Найз нөхдөдөө үүнийг ойлгуулж хэсэг хугацаанд өөрийн үүрэг даалгавраа биелүүлэх шаардлагатай байгаагаа ойлгуулаарай.

Мөн хэрэв шалгалтдаа тэнцэхгүй бол ямар ямар эрсдэлүүд үүсээд байгааг сайтар хэлэх хэрэгтэй. Хэрэв найз нөхөд чинь ойлгохгүй уурлаж  байвал найз нар чинь жинхэнэ чиний зүгээс найзуудаасаа авсан багахан сорилд унасан гэж ойлгож болно.

Хэрэв уурласан хэвээрээ байвал “Миний та хэдээс авсан жижигхэн сорилд унасан гэсэн ч бид нар найзалсан хэвээрээ. Харин энэ шалгалт ахиж авагдахгүй тул би цаг тутамд хичээх хэрэгтэй байна” гэдэг зүйлийг ойлгуулж чадвал асуудлаа шийдвэрлэж болох болов уу. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Г. Биндэрьяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Education #ЭЕШ #Teenagers