-“НҮБ-ын Хүүхдийн сан”-гын 70 жилийн ойн баяр болж байна-
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан нь Монголын хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг билээ.
НҮБ-ын Хүүхдийн сан байгуулагдаад даруй 70 жил, Монгол улсад суурин төлөөлөгчийн газар нээгдсэний 25 жил өнөөдөр тохиож байна. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн ойн баярын арга хэмжээ яг одоо "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болж байна.
ДАЙНЫ ДАРААХ ТУСЛАМЖААС УЛБААТАЙ ХҮҮХДИЙН САН
Түүхийг сөхвөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дайны дараа буюу 1946 онд Европ тивийн хүүхдүүдэд хүмүүнлэгийг тусламж үзүүлэх зорилгоор Олон улсын хүүхдийн Тусгай Санг байгуулжээ. Тус байгууллагыг үүсгэн байгуулсан явдал нь хүүхдүүд бол дайны гэм буруугүй хохирогчид болохыг мөн хүүхдийн төлөө үйл хэрэг нь улс төр, үзэл суртлын ялгаа байдлаас илүү чухал гэдэг нэгдмэл зөвшилцлийг илтгэн харуулсан. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан нь хүүхэд, залуучуудын асуудлыг нийгмийн эрүүл мэнд болон улс орнуудын төр засгийн үүрэг хариуцлагын хүрээнд баттай оруулж чаджээ.
Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн олон улс орнуудтай хамтран ажиллаж, зөвхөн онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд зогсохгүй мөн хүүхдүүдийн бүрэн чадавхаа хөгжүүлж урт хугацааны дэмжлэгт анхаардаг болжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь олон улсын хүүхдүүдэд цогц хэлбэрээр дэмжлэг үзүүлсээр байна. Үүний зэрэгцээ түншлэгчидтэйгээ хамтран хүүхэд хаана байхаас үл хамааран хүмүүнлэгийн тусламж хүргэн, хүүхэд бүрийн эрхийг хангах, хүүхдийн төлөө тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө ажилласаар байгаа аж.
Хүүхдийн эрх, амь нас, аж байдал нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагааны гол цөм байсаар ирсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан нь даян хүүхэд бүрт амьдралын тэгж боломж олгох, алсын харааг хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг аж.
Өнөөдөр ч дэлхийн хаа нэгтээ болж байгаа зөрчил, мөргөлдөөн, хямралын улмаас эрсдэлд байгаа, эмзэг ядуу нөхцөлд амьдарч байгаа, уур амьсгалын нөлөөнд өртсөн хүүхдүүдэд тэдний хаана байх, хэн байхаас үл хамааран НҮБ-ын Хүүхдийн сан тусламж хүргэн, итгэл найдварыг өгсөөр байна.
Хүүхдийн төлөө гэсэн чин эрмэлзлэл нь тус байгууллагын гол чиглүүлэгч болж, тэдний гэрэлт ирээдүйн төлөө гэсэн итгэл найдвар нь 70 жилийн түүхийг нь илтгэн харуулдаг билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх