ЗАХИДАЛ: Би өөрийн мэдэлгүй утсаа оролдоод суучих юм


ССҮТөв | YOLO.MN
2017-05-01

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би утсандаа донтчихсон юм болов уу

Cайн байна уу. Зөвлөгөө авах гэсэн юм. Намайг М... гэдэг. Би ойрд утастайгаа их "найзлаад" байгаа юм шиг санагдаад байна. Өөрийн мэдэлгүй утсаа барьж аваад бараг донтсон ч гэх юм уу. Утсаа бага ашиглахын тулд ямар арга хэмжээ авах вэ? Надад туслаач sad

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй

Сайн байна уу? Чамд  энэ өдрийн мэндийг хүргэе. Чи өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Сул цаг зав гарсан тохиолдол утсаа барьж аваад байгаа бол Чи эхлээд өдрийнхөө цагийн хуваарийг тодорхойлж үзээрэй. Тэгээд өдөрт хэдэн цаг утсандаа зориулж байгааг тодорхойлсны дараа  тэр цагийг өөр юунд ашиглаж болохыг олох хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх сургалт дамжаа эсвэл спортоор ч хичээллэж болно. Чи хэрэв өдөрт 5-6 цагийг утсаа оролдог өнгөрөөдөг бол сард нийт хэдэн цагийг дэмий өнгөрөөж байгаа бол? Бүр нэг жил хэдэн цаг байгааг бодож үзээрэй. Хэрэв хэрэглээгээ багасгавал хэдэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадах вэ гэдгээ тодорхойлж үзэх хэрэгтэй. Чи  цагаа зохицуулж үр бүтээлтэй өнгөрөөж чадна гэдэгт итгэлтэй байна. Чамд  амжилт хүсье.

ССҮТ-ийн Сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

"Цахим ертөнцийн донтолтоос хол байх 10 зөвлөгөө"-г унших бол ЭНД дарна уу.

#teenagers #phone #smartphone #advice