ЗАХИДАЛ: Би залхуурлаа яаж дийлэх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-04-28

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Надад маш том зорилго бий. Гэвч...

Сайн байна уу намайг Ц... гэдэг. Би 11-р ангид сурдаг. Надад мэдээж маш том зорилго бий. Гэвч надад тэр зорилгоос минь их залхуурал гэдэг юм байна. Би яаж өдөр бүр эрч хүчтэй урам зоригтой байх вэ. Надад туслаач

ЗӨВЛӨГӨӨ: Бидний гаргадаг түгээмэл алдаа бол заримдаа хөвөрсөн бодолдоо төөрдөг явдал юм

Сайн уу? Дэлхий дээрх хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Та ч бас тэдний нэг хэсэг. Танд маш том зорилго байгаад баярлаж байна. Одоо түүнийгээ хийж бүтээхийн тулд илүү их хичээл зүтгэлийг гаргаж тууштай байх хэрэгтэй болно. Шантрах, залхуурах, өөрийгөө голох энэ бүхэн таны хүсэж мөрөөдөж буй том зорилгын чинь хажууд өчүүхэн бага зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Бидний гаргадаг түгээмэл алдаа бол заримдаа сайхан мөрөөдөлд автаж, хөвөрсөн бодолдоо төөрдөг явдал юм. Бодлоо үйлдэл, үйлдлээ ажил хэрэг, амжилт бүтээл болгохын төлөө танд ганц л зүйл хэрэгтэй тэр нь шаргуу бөгөөд зогсолтгүй  байдал юм. Өдрийн хийх ажлын төлөвлөгөө гаргаж тэмдэглэл хөтөлж зурахыг зөвлөж байна. Тухайн өдөр та өөрийн хийх ёстой хамгийн чухал зүйлсээсээ эхлүүлэн дарааллуулж бичээд гүйцэтгэж дууссан ажлаа дарж тэмдэглэж байх хэрэгтэй. Энэ жагсаалтын хамгийн эхэнд таны зайлшгүй хийх хэрэгтэй чухал зүйлс багтаж байх хэрэгтэй.

1. Англи хэлээ сайжруулах
2. Шалгалтдаа бэлдэх
3. Дүүгээ цэцэрлэгээс авах
4. Найзуудтай сагс тоглох
5. Дуртай киногоо үзэх гэх мэт хийх зүйлсийн төлөвлөгөөг гаргана. Ач холбогдол багатай зүйлсээ аль болох жагсаалтынхаа сүүлд бичихийг зөвлөж байна. Хүсэж байгаа бус, зорьж буй зүйлээ тодорхойл. Танд амжилт хүсье.
 

ССҮТ-ийн туслах сэтгэл судлаач
Т.Цэцэгбаяр


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Class #School #Teenagers