Хүн төрөлхтөн өдөр тутамдаа хэрэглэдэг, дассан хэрэглээнээс залхаж шинэ содон зүйлд дурладаг нь жам гэлтэй.
Учир нь хар бургер дэлхийд төдийгүй Улаанбаатарчуудын дунд ч тренд болсон цаг саяхан. Тэгвэл энэ удаад хар зайрмаг олны сонирхлыг татаж эхэллээ. Солонгын өнгөтэй, өнгөлөг зайрмаг биш хар зайрмагийг сонирхох хүмүүсийн тоо өссөөр байна. Нью-Йорк, Лос Анжелес, Калифорни хотноо зарагддаг уг зайрмагтай та инстаграм ертөнцөд их “тааралдах” вий.
Харахад идэх хүсэл тийм ч их төрүүлэхгүй ч үнэхээр амттай гэнэ. Учир нь энэ нь цэвэр байгалийн гаралтай буюу алмонд самрын модны нүүрснээс бүтсэн аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!