Холливуудад богино үс тренд болж байна. Саяхан дуучин Кэти Пэрри үсээ халимаг болгож, цайвар шар өнгөөр будуулсан бол жүжигчин Кристен Стеварт ч өөрийн урт гоёмсог үсээ богиносгожээ.
Гэхдээ тэд одоогоор модель Кара Делевинийн дэргэд богино үстэйд тооцогдохгүй. Учир нь Кара Делевинь үсээ хусуулж, халзан болжээ.
Бид өмнө нь жүжигчин Жейден Смит болон Кара Делевинь нар "Life in a year" кинонд өсвөр насны дурлалт хосуудын дүр бүтээхээр болсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл тэрээр энэхүү бүтээлдээ зориулж үсээ ийнхүү хусуулжээ.
Долоо хоногийн өмнө тэрээр өөрийн инстаграм хуудаснаа “Би чам руу очиж явна @lifeinayearmovie” хэмээх тайлбартайгаар үсээ цайвар ягаан өнгөөр будуулсан зургаа оруулжээ. Тэрээр энэ талаар саяхны нэгэн ярилцлагадаа “Би удахгүй үсээ хусуулах гэж байсан болохоор хүссэн өнгөөрөө будуулж сахилгагүйтмээр санагдсан юм” хэмээжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх