ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №2


Үжин | YOLO.MN
2017-04-26

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай wink

ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд зориулж заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтад зориулсан видео заавартай дасгалуудыг YOLO.mn   цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол хэлбичгийн видео хичээл №2-ыг хүргэж байна.

Жич: Өнгөрсөн жилийн буюу 2016 оны элсэлтийн ерөнхий Монгол хэлбичгийн шалтгалтын “А” хувилбарт ирсэн материалийг ашиглан бэлтгэв.

Монгол хэлбичгийн видео хичээл №1-ийг ЭНД дарж үзээрэй.

Сонирхуулахад, Монгол хэлбичгийн шалгалт зургадугаар сарын 14-нд 12:00-13:40 цагт орон даяар нэгэн зэрэг болох юм. ЭЕШ-ын бусад шалтгалтын хуваарийг ЭНД дарж дэлгэрэнгүй хараарай.


7. Цөм бүтэцтэй өгүүлбэрийг олоорой
    А. Чулуун хороо сандайлна.
    В. Би сууна.
    С. Хаанаас ирснийг хачирхана.
    D. Ном эрдмийн мөр хөөнө.
    Е. Ус шиг урсгана.

8. “Хэдэн болжмор чулуун хороо дамжин дэргэнэ” – онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
    А. Өгүүлэгдэхүүн                                В. Өгүүлэхүүн                                 С. Шууд тусагдахуун
    D. Шууд бус тусагдахуун                  Е. Хамжсан тодотгол

9. “Ингэ ботго буйлалдан байдаг хаваржаа минь эзгүйрчхэж.” – өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.
    А. Угсарсан нийлмэл өгүүлбэр
    В. Энгийн өгүүлбэр
    С. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
    D. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
    Е. Холимог нийлмэл өгүүлбэр

10. Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой.
     А. Би чулуун хороо сандайлан хөхөмдөг алсыг ширтэн суулаа.
    В. Одоо ч чихнээ тодхон сонсогдсоор.
    С. Над мэтийн хүн ухаарлаа гээд эдүгээ яалтай билээ.
    D. Нутаг эзгүйрчихдэг юм шүү, миний хүү.
    Е. Нөхөж болшгүй гарз, эдгээж чадашгүй шарх лугаа адил.

11. “Миний багад энд найр хурим болж, унага тамгалж, эмнэг хангал сурган чухамдаа дэлхий хотолзуулсан их амьдрал буцалсан газрын нэг байв даа” гэсэг өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой вэ?
    A. ерөөсөө            B. минийхээр            C. ялангуяа  
    D. үндсэндээ        E. ёстой нэг

12. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
    A. Халтар үрээний уяа сайхан таарсан ч түрүүлнэ гэхэд ам эртдэх байлаа.
    B. Би хаан сэнтийд заларснаас хойш гадагш гараагүй юм байна.
    C. Булгийн ундарга нь тасраагүй л бол оргилоод ирдэг жамтай.
    D. Мөнх өглөө эртлэн босоод, төрсөн тоонотоо зорин замд гарлаа.
    E. Би хичнээн үлгэр хэд дахин яриулснаа ч санадаггүй юм.

Үргэлжлэл бий...

Видеог бэлтгэсэн: Б.Батзавъяа

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #МонголХэл