Эмээгээ алдаад нэг сарын хугацаанд Мариад бүх зүйл утгагүй санагдаж байжээ.
Гэхдээ энэ бүх харуусал, шаналалаас хол байхын тулд өөрийн дуртай эрвээхийг цаасан хайчилбараар хийдэг байж. Хийж байхдаа эмээгээ санагалзаж уйлна, инээнэ гээд жинхэнэ өөрийнхөөрөө байдаг байсан гэж энэхүү үеэ дурсчээ. Нэг л мэдэхэд тэрээр 800 гаруй эрвээхийг урласан байсан гэнэ.
Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн студиэ нээсэн бөгөөд энэ бүх урлалаа өөрийн аав, өвөө, эмээдээ зориулсан нь энэ аж. Урлаг судлаачид түүний бүтээлийг ихэд шагшин магтаж буй бөгөөд сонирхсон хүмүүс заримыг нь худалдан авах сонирхолтой байгаа гэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх