Охидын шигшээ баг түүхэн оноо авлаа


Цэцээ | YOLO.MN
2017-04-18

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тэнцсэнээр, манай шигшээ Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоол болон орлоо.

Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анх албан ёсны гоол ороход тусалсан байна.

Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулж чадалгүй 1-1 харьцаатайгаар тэнцэв.

Энэ тэнцээний нэг оноо нь Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авч буй анхны албан ёсны оноо юм.

Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн төдийгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолыг оруулан, оноог авлаа.

Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийнэ.






#Sport #Freetime #Football #Girls #Teenagers