ГЕРМАН ХЭЛ сонирхдог хүүхдүүдэд зориулсан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өдөрлөг болно


Т.Оюунномин | YOLO.MN
2017-04-18

ХБНГУ-ын Гадаад хэргийн яам 2008 оны хоёрдугаар сард ЕБС-ийн түнш буюу PASCH хөтөлбөрийг Гетё институт байгууллагуудтай хамтран Монгол улсад хэрэгжүүлж эхэлжээ.

Уг санаачлагын хүрээнд Монгол хүүхэд залуучуудад "Нүүдэлчдийн нутагт Герман хэлийг түгээе" төслийн хүрээнд PASCH хөтөлбөрийн төлөөлөгчид пиццатай герман кино, герман номын хэлэлцүүлэг сард нэг удаа буюу тухайн сарын сүүлийн долоо хоногийн Бямба гарагт Монголын хүүхдийн номын ордны дэргэдэх Германы мэдээллийн номын санд явагдахаар болжээ.

Энэхүү төслийн хамгийн эхний үйл ажиллагаа өнгөрөгч сарын 31-нд кино хэлэлцүүлгээр эхэлжээ. Уг кино хэлэлцүүлэгт нийт 25 оюутан сурагч оролцож Себъястян Гроблерын найруулсан "Том мөрөөдөл" киног герман хэл дээр үзэн кино хэлэлцүүлэгт идэвхтэй оролцжээ. Энэ үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй бөгөөд герман хэл сурах сонирхолтой, герман хэл сонирхогч, суралцагч хэн бүхэнд нээлттэй юм. Дараагийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 29-нд герман номын хэлэлцүүлэг хэлбэрээр явагдах болно. Сонирхсон хүүхэд залууст бүрэн нээлттэй юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

#world #teenagers #freetime #Germany