Өсвөрийн шигшээ баг ХБНГУ Берлин хотруу "International Eastercup Berlin-Moabit 2017" тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.
Уламжлан болон зохион байгуулагддаг тус тэмцээнд өндөр хөгжсөн зохион байгуулагч орон Герман, Серби, Литва, Латва, Словени, Унгар, Дани, Чех, Болгар, Финлянд, Швед, Англи зэрэг орны баг тамирчид өрсөлдөх юм. Ази тивээс Монгол, Энэтхэг улсын өсвөр баг тамирчид хүч үзэх ажээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.
Тус тэмцээнд манай эрэгтэй 14 хүртэлх насны (U14) хоёр баг, эмэгтэй 13 хүртэлх насны (U13) нэг баг тамирчид оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд багтсан сагсчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч өсвөр үеийн улсын шигшээ багт багтан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон билээ.
Өсвөрийн УАШТ-д баг, тамирчдаа амжилттай удирдан эхний гурван байрт шалгарсан багш нар шигшээ багийг удирдан энэ тэмцээнд оролцоно. Эрэгтэй шигшээ багуудын дасгалжуулагчаар Д. Лхагваа, Ж. Мөнхтөгс, Г. Ундрах, Д.Саранцэцэг нар эмэгтэй багаа удирдан оролцох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх