Хаврын сэрүүхэн өдрийг дулаацуулах нэгэн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Оюуны ундраа цогцолбор сургууль 20 жилийнхээ ойг тохиолдуулан төв талбайд Монголын газрын зургийг бүтээж, Тусгаар тогтнол шүлгээ уншицгаалаа.
Нэгдүгээр ангийн бяцхан жаалуудаас эхлээд ахлах ангийн ах эгч нар нийлсэн 3333 сурагч уг арга хэмжээнд оролцсон юм.
Үндэстэн, ястан бүрийн дээл хувцас, өмсгөл зүүслээр гоёсон хүүхдүүд тусгаар тогтнол гэж ямар үнэ цэнтэй зүйл байдаг вэ гэдгийг өөр өөрийн бяцхан зүрхнээс мэдэрч, бусдад дуу хоолойгоо хүргэлээ.
Оюуны ундраа сургуулийн захирал С.Нэргүйдаваа өнөөдрийн үйл ажиллагааныхаа талаар,
Манай сургуулийн 20 жилийн ой болж байна. Ой болохоор л бид тоглолт хийж, ном хэвлэдэг байлаа л даа. Тиймээс бид ярилцаж байгаад Монгол Улсынхаа элгэн дээр хүүхдүүдээр “Тусгаар тогтнол” шүлгийн уншуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Тусгаар тогтнол бол бидний хувьд хамгийн чухал. Үүнийг багаас нь хүүхдүүдэд таниулах зорилготой. Ой тэмдэглэнэ гэдэг гурван цагийн хэлхээс юм байна. Үүнийг тусгаар тогтносон улс л хийдэг. Өмнөх үеэс суралцаж, дурсдаг байх, өнөөдөр өөрийнхөө байж чаддаг, ирээдүйг өөдрөгөөр харах хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна” гэв.
Өнөөдрийн үйл ажиллагаанд тус сургуулийн 3500 хүүхдээс 3333 нь оролцож байгаа юм. Учир нь Монголын төрт ёсны уламжлалыг цаашид мянган жил бадрахыг бэлгэдэж байгаа аж.
Мөн тус сургуулиас “Тусгаар тогтнол” цомыг бүтээсэн бөгөөд цаашид жил бүр цомоо шилжүүлэн, сурагчид төв талбайдаа тусгаар тогтнолоо тунхаглахыг уриалав. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 21 аймаг “Тусгаар тогтнол” шүлгээ төв талбайд уншихад 21 жил энэ үйл ажиллагаа үргэлжилнэ гэдгийг С.Нэргүйдаваа онцоллоо.
Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон бяцхан сурагчдын сэтгэгдлээс хүргэж байна. Цагаан толгойгоо ч гүйцэд үзээгүй жаалууд шүлгээ үнэхээр сайн уншиж байсныг онцлох хэрэгтэй болов уу.
2-8 ангийн сурагч н.Гандирмаа: “Тусгаар тогтнол” шүлгээ уншихаар ирсэн. Миний бодлоор тусгаар тогтнол шүлэг бол Монголынхоо өвөг дээдсийг дурсаж байгаа шүлэг. Би нийт 19 бадгийг чээжилсэн. Арваннэгдүгээр сард багш маань шүлгээ чээжлээрэй гэсэн. Өнөөдөр чинь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр. Харин би гуравдугаар сарын 16-н гэхэд бүгдийг нь чээжилчихсэн.
ШҮЛГЭЭ АРВАНХЭДЭН МӨР ЧЭЭЖИЛСЭН
1-9 ангийн сурагч Л.Батжаргал: Өнөөдөр манай ангийнхан Сүхбаатарын талбайд шүлэг уншихаар ирсэн. Тусгаар тогтнолыг тунхаглан бичдэг "Тусгаар тогтнол" шүлгийг уншина. Шүлгээ арван хэдэн мөр чээжилсэн. Чээжлэхэд хэцүү байсан ч би бүгдийг нь чээжилсэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх