Орчин үеийн нийгэм сурагч хүнд “хичээлээ сайн хий”, ажил хийдэг хүнд бол “ажлаа сайн хий”, эцэг эхэд “хүүхдээ сайн хүмүүжүүл” гэх уриалгыг тал бүрээс гаргадаг. Гэхдээ энэ зөв үү. Хэдий бүгд л хэрэгтэй зөвлөгөө мэт боловч үүний цаана нэг нэгнээ хайрлах, ээж нь эсвэл аав нь охиноо, хүүгээ хайрлах хайр хаа нэгтээ гээгдээд байгааг анзаардаггүй байж болно.
Тоглоё гэж гуйхад нь эсвэл “Надад өнөөдөр тохиолдсон явдлыг сонсооч” гэж ажлын дараа ядарсан ааваасаа эсвэл ээжээсээ шалах хүүхдээ “Дараа больё” гэж тээршаах эцэг эх цөөнгүй бий.
Тэгвэл гэр бүлийн нийгэмд ил байдаг энэхүү асуудлыг хурцаар шүүмжилсэн Pixar кино компанийн бүтээл, Мадридын анимэйтор Даниэл Мартинезийн хийсэн 7 минутын “АДИЛХАН” хэмээх нэртэй хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх