16 настай зээ охиндоо өгсөн ӨВӨӨГИЙН БЭЛЭГ олныг уйлуулжээ


Үжин | YOLO.MN
2017-04-03

Лаурэн Бланк төрсөн цагаасаа хойш өөрийн хайртай өвөө болох Рон Ретриллогийн хамт өсчээ. Тэрээр өсвөр нас хүртэлх бүхий л дурсамжтай цагаа өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэн гэнэ. Ялангуяа жаахан байхдаа тэрээр өвөөтэйгөө хамт амьтны хүрээлэнгээр зугаалж, цаасан шувуу нисгэж, зураг зурж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байв.

Харин Лаурэний 16 насны төрсөн өдөрт бэлдсэн өвөөгийн гайхалтай зүйлийг бэлэглэжээ. Үүнийг гаднаас нь харахад 3 ширхэг тэмдэглэлийн дэвтэр мэт боловч зээ охиноо хайрлаж өсгөсөн амьдралынх нь адал явдал, намтар байх аж. “Бидний хамтдаа хийсэн бүхий л үйл явдлууд тэдгээр тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй байсан. Заримыг нь бүр мартсан байсан ч уншиж байхдаа сэргээн санаж, өөрийн эрхгүй нулимс дуслуулсан. Эргэн тойрноо хартал гэр бүлийнхэн маань ч намайг хараад уйлж байсан. Энэ бол миний амьдралдаа авсан хамгийн сайхан бэлэг” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр энэ талаар хамгийн анх өөрийн твиттерт жиргэсэн бөгөөд нийтлэгдсэн даруйдаа 601 мянган лайк, 161 мянган ритвийт хийгдэж, энэхүү түүхийг уншсан олон хүн сэтгэл нь хөдөлж уйлснаа сэтгэгдлээр хуваалцжээ.







#Family #teenagers #World