Гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус бол энэ аргыг туршаад үзээрэй!


Үжин | YOLO.MN
2017-03-30

Хоёр төрлийн хүмүүс гаднах төрхдөө санаа зовох нь их байдаг гэнэ. Эдгээр нь эмэгтэйчүүд ба өсвөр насныхан юм. Ялангуяа өсвөр насны охидод энэ асуудал ихээр тулгардаг байна. Энэ насны охид өөрсдийн гаднах байдалдаа сэтгэл хангалуун бус байдгаас өдөрт хэдэн арван удаа толины өмнө эргэлдэн хямралд орох үзэгдэл ихээр ажиглагддаг гэнэ.
 
Харин үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ?

Судалгааны дүнд тэдний бодлыг өөрчлөх гэж оролдсон ч тэд уг бодлоосоо хагацахгүй хэвээр үлддэг. Харин энэ удаад нэгэн эцэг эхийн сонирхолтой түүхээс хуваалц. Тэд хэлэхдээ,

“Бидний өсвөр насны охин бүхэл өдөржин толины урд эргэлдэн өөрийгөө хэчнээн тарган болохоо гомдоллон ярьж, сэтгэл санаагаар унадаг байлаа. Охин минь тарган биш ч махлагдуу байсан юм. Түүнийг толинд өөрийгөө тэгж их харахыг нь хориглоход эсэргүүцэн “Яагаад? Энэ бол миний эрх!” хэмээн үг сөрж уурладаг байлаа. Цаашид маргалдахгүйн тулд тодорхой хэдэн нөхцөлтэйгөөр толинд харахыг бид зөвшөөрсөн юм. Тэдгээр нь:
Толины урд очих тоолонд 10 удаа сууж босох
Өөрийн гаднах байдлын талаар гомдоллохдоо нүүрэндээ инээмсэглэл тодруулах

Энэхүү аргын үр дүн нь илт харагдаж эхэлсэн. Толинд ойртохоо багасгасны хажуугаар сууж босох дасгал хийдэг болсон. Харин инээмсэглэлтэйгээр гомдол хэлэх нь өөрөө их зугаатай ажил болсноор гомдоллохоо ч больсон байлаа” гэж гэр бүлд нь тохиолдсон сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргыг хуваалцжээ.

Хэрэв чамд яг дээрх охин шиг асуудал тулгарсан бол энэхүү аргыг хэрэглээд үзээрэй. Мөн эрүүл саруул төрүүлсэн, өсгөж бойжуулж байгаа эцэг эхдээ талархаад зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, өөртөө анхаарал тавьж, сэтгэл хангалуун байхыг хичээх хэрэгтэй. Нэг үгээр чи гомдоллож суухын оронд үүнийхээ төлөө ямар нэгэн алхам хийх хэрэгтэй юм. Тэгж чадвал чи өөртөө итгэлтэй болж, энэ төрлийн сэтгэл гутралаас ангижирч чадна.

#Teenagers #beauty #girls