Хүний гараар бүтээгдсэн хамгийн жижиг 15 эд зүйл

Б.Чандмань | YOLO.MN
2016-06-27

Хорвоо ертөнц гайхамшгаар дүүрэн. Хараа үл гүйцэм өндөр барилга, хорвоогийн нөгөө хязгаарыг ч давчихсан мэт уртаа гээчийн цамхагууд, юмс улам л томорсоор. Чиний гарт байх ухаалаг утасны дэлгэц ч мөн адил томорсоор. Тэгвэл бид хэний ч нүдэнд үл торох тийм гайхам жижигхэн 15 зүйлийг сонирхуулъя.

Хамгийн жижигхэн түргэн хоол. Нэг ширхэг шарсан төмсний хэмжээтэй мөртлөө уут дүүрэн түргэн хоол. Янзтай байгаа биз. 5 уут шарсан төмс идлээ ч огт таргалахгүй гээд боддоо.

Хамгийн жижигхэн ном. Зоосноос арай томхон энэ номыг үзэг балны савандаа ч хийгээд явчихаж болмоор юм байна.

Хамгийн жижигхэн хоолны хэрэгсэл. Зураг дээрх зоосны диаметрээс арай урт таваг, түүнтэй хослох бяцхан халбага сэрээ. Үүнийг хэрэглэх бяцхан л хүний ходоодонд таармаар багахан хэмжээтэй хундага гээд л бүгд “Гулливерийн аялал” номны хуудсаас гараад ирчихсэн юм шиг байгаа биз.

Хамгийн жижиг захиа. Хуйлаад эвхчихээр 1см орчим хэмжээтэй захидлыг яаж унших болж байна аа. Нэг үсэг нь 1см хүрэхээр тийм том бичдэг хүмүүс хүртэл байхад.

Хамгийн жижиг урлагийн бүтээл. Уран бүтээлч Виллард Виган хэзээ ч сургуульд сурч байгаагүй ч өөрийн бурхнаас заяагдсан авьяасынхаа хүчээр ийм гайхалтай бүтээлүүдийг урладаг байна. Зүүний сүвэгчинд багтах тэмээн цувааг хараад хараад ханашгүй гайхал төрүүлэм юм.

Хамгийн жижигхэн харандаа. Энэхүү харандаа нь яг л 0.5-ийн харандаа шиг мөр үлдээдэг гэнэ. Зоосноос тойргийн уртаас илүү гарахгүй энэ бяцхан зүйлийг юунд ашиглаж болох вэ?

Цагдаагийн хамгийн жижиг пост. Энэхүү цагдаагийн пост, энэ нийтлэл дэхь зургийн цомгийн хамгийн том зүйл. Гэхдээ бусад цагдаагийн посттой харицуулах юм бол өчүүхэн бүхээг төдий юм. Яг нэг хүн ороод, хаалгаа хаагаад таардаг тийм давчуухан орон зай. АНУ-ийн Флорида муж дахь тус бүхээг одоо, жуулчдын хамгийн их очих дуртай газруудын нэг болсон байна.

Хамгийн жижигхэн дэлгэц. Энэхүү MicroEmissive ME1602 загварын дэлгэц нь 2007 онд геннисийн номонд “Хамгийн жижиг дэлгэц”-ээр бүртгэгджээ. Их л хараа сайтай хүн үзэхгүй бол дүрсийг нь ялгаж харахад хэцүү байхдаа.

Хамгийн жижигхэн чипс. Телевизийн шоу, эсвэл дуртай киногоо үзэж суухдаа чипс идсээр байгаад маш их илчлэг бүхий шарсан төмс хэд хэдийг идчихсэн байдаг л биз дээ. Lays-ийн зоосны төдий бяцхан чипс харин таргалуулах ч үгүй, юм идсэн юм шиг санагдуулахгүй л байхдаа.

Хамгийн жижигхэн кока-кола ундаа. Жижигхэн чипсээ түүнтэй адил хэмжээний жижигхэн колагаар даруулвал тун сайхан зохицно доо.

Хамгийн жижигхэн амттан. “Алиса гайхамшигийн оронд” киноны бяцхан мөртлөө хүнийг хүссэнээр нь томруулж, жижигрүүлдэг шидэт жигнэмэг шиг л...

Хамгийн жижигхэн нэхмэл тоглоом. Ороолт малгай, оймс гэх мэт зүйлийг нэхсэн байхыг үзсэнээс биш ийм бяцхан, бяцхан гэдэг үг ч багадмаар ийм эгдүүтэй хос тоглоом байна гэдэг гайхалтай юм.

Хамгийн жижигхэн хийл хөгжим. Дэвид Эдвард гэх хүний бүтээсэн энэхүү хийл хөгжим нь 1000 еврогоор үнэлэгдээд байгаа бөгөөд бүтээсэн хүн нь өдгөө 76 насыг зооглож байгаа гэнэ.

Хамгийн жижигхэн гар буу. Swiss мини гар буу нь түлхүүрнээс арай томхон хэмжээтэй ч гэлээ 270mph хүчтэй буудах чадалтай гэнэ. Ийм бяцхан эгдүүтэй мөртлөө ойрын зайнаас хүний аминд хүрэх аюултай гэнэ шүү.

Хамгийн жижиг камер. Үүнийг магадгүй папараццийн зорилготойгоор ашигладаг гэж бодож болох юм. Гэхдээ 0.06 мегапикселийн хүчин чадалтай учир зургийн чанар тийм ч сайн биш аж. Энэхүү камерийг эмнэлгийн зориулалтаар ашигладаг гэнэ.

Зургийн эх сурвалж:

#ТанинМэдэхүй #Knowledge #Дэлхий #World