Өнөөдөр буюу 5-р сарын 5-нд, Сөүл Асан Эмнэлэг-ээс дараах мэдэгдлийг гаргасан байна:
“Хүүхдийн баярыг тохиолдуулан BTS хамтлагийн Jin манай эмнэлгийн хүүхдийн тасагт 100 сая воны (ойролцоогоор 260 сая төгрөг) хандив өглөө.”
Jin:
“Өвчтэй хүүхдүүдийг харах бүрт сэтгэл өвддөг. Тэд хурдан эдгэрч, баяр хөөртэй тоглож гүйгээсэй гэж хүссэндээ энэхүү жаахан хандивыг өргөхөөр шийдлээ.” гэсэн байна. Хандив нь хүүхэд болон өсвөр насныхны эмчилгээ, эмнэлгийн орчныг сайжруулахад зориулагдана.
Jin анхны ганцаарчилсан фэн концертын аялан тоглолтоо бэлтгэж байгаа бөгөөд:
#RUNSEOKJIN_EP.TOUR нэртэй энэхүү аялан тоглолт 6-р сарын 28–29-нд Солонгосын Гоянг хотод болохоор товлогдсон бөгөөд тасалбар нь зарагдаж дууссан байна.
Түүний аялал дараах хөтөлбөрөөр үргэлжилнэ:
Нийт 9 хотод 18 тоглолт хийхээр төлөвлөжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!