G-Dragon Jooyeon хоёр болзож байгаа тухай цуурхал дахин гарлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

G-Dragon болон After School хамтлагийн Жуён нар болзож байгаа тухай цуурхал дахин дэгдлээ.

Онлайнаар Жуёны өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд оруулсан Instagram Story фенүүдийн анхаарлыг татжээ. Түүний селфид Жуён буйдан дээр муур тэврэн сууж байсан ба арын фонд орчны чимэглэлүүд тодорхой харагдаж байв. Үүнийг харсан хүмүүс уг зураг G-Dragon-ий гэртэй тун адилхан байгааг онцолжээ. Урьд нь G-Dragon өөрийн сошиал хуудсаараа дамжуулан гэрийнхээ хэсгийг харуулж байсан бөгөөд ижилхэн урлагийн бүтээл, тавилгуудыг фенүүд хурдан анзаарчээ.

Түүнчлэн селфид гарсан муур нь G-Dragon-ий муур бөгөөд тэр муур нь мөн G-Dragon-ий зурагт харагдаж байсан Chanel брэндийн тусгай ороолттой байсан нь цуурхлыг улам бүр өдөөсөн байна.

Саяхан G-Dragon болон TWICE хамтлагийн Сана нарын болзож буй тухай цуурхал тарсан байсан тул зарим хүмүүс нь “Энэ шинэ цуурхал өмнөхийг нь дарах байх даа” хэмээн хошигножээ.

Шүтэн бишрэгчдийн сэтгэгдэл:

 "Дахиад л уу?"

"Энэ Жуён үнэхээр анхаарал татах гэж хичээдэг юм байна, инээдтэй."

"Хэрвээ тэд бие биенийхээ гэрт ирж очдог бол... магадгүй салсан ч буцаад нийлсэн байж магадгүй."

"Хэрвээ тэд салсан ч эргээд нийлсэн бол ямар гэж... хосууд тэгдэг л шүү дээ. G-Dragon ч гэсэн гуч гарсан хүн, хурим хийх талаар бодох цаг болсон байх."

"Тэд болзож байгаа байж болох ч Ли Жуён үнэхээр үүнийг харуулах гэж их хичээж байгаа юм шиг. Анхнаасаа л анхаарал татах гэж хичээдэг байсан шүү дээ."

"Хэдий арын фон ч гэсэн цуурхал өдөөж мэдэхүйц зураг тавина гэдэг чинь 'энэ хүн минийх' гэж хэлж буйтай адил юм."

"Жилийн дотор G-Dragon-ий хэдэн болзох тухай цуурхал тардаг юм болоо?"

#G-Dragon #Jooyeon