“Girls’ Generation”-ийн Сүёнг Холливудын “John Wick” цувралын спин-офф болох “Ballerina” кинонд тоглоно.
Алдарт “John Wick” киноны спин-офф болох “Ballerina” нь адал явдалт триллер кино хамаарах бөгөөд “John Wick: Chapter 3 – Parabellum” киноны төгсгөл ба “John Wick: Chapter 4” киноны эхлэл хоёрын хооронд өрнөх үйл явдлыг өгүүлэх юм.
Киану Рийвс дахин Жон Уикийн дүрд тоглох боловч энэ удаагийн киноны гол анхаарлын төвд байх дүр бол Ана де Армасын бүтээх Ев Макарро хэмээх балетчин алуурчин бүсгүй юм. Тэрээр Руска Рома балетын сургуулиар дамжиж мэргэшсэн нэгэн билээ.
Дөрөвдүгээр сарын 24-нд уг киноны 12 дүрийн постерыг олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдгээрийн нэгэнд Сүёнг анхаарлын төвд байлаа. Тэрээр Катла Пак хэмээх охины дүрийг бүтээнэ. Катла Пак нь "Руска Рома" гэмт бүлэглэлийн Иль Сонгийн охин бөгөөд гол дүрийн Евийн анхны даалгавар нь Катла Пакыг хамгаалах явдал гэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!