“Тэнгисийн эрэг дээрх 24/7” хоёрдугаар улирал үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэвтрүүлгийн арванхоёрдугаар ангийн хасалтаар оролцогч С.Хасчулуу, Ш.Номиндарь нар нэвтрүүлгийг орхилоо. Номигийн хувьд сонгогдолгүй тунаж үлдсэнээр хасагдсан бол Хасаагийн хувьд Номигийн сонголтоор хасагдсан юм.
Хасаагийн хувьд анхнаасаа л үзэгчдийн хамгийн их анхаарал татаж буй оролцогч байсан бөгөөд түүний тухай баримтуудыг хүргэж байна. Харин Номиндарийн тухай сонирхолтой баримтуудыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
1. С.Хасчулуу 2000 оны зургаадугаар сарын 22-нд төрсөн ба мэлхийн орд. Одоо 25 настай.
2. Нүдээрээ инээмсэглэдэг, олон талын авьяастай түүний өндөр 178см.
3. Тэрээр СЭЗИС-ийг санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн. Харин ахлах сургуулиа БНХАУ-ын Бээжин хотод сурч төгсжээ.
4. Хэдийгээр санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн одоо Тэнгэр телевизийн мэдээний албанд хөтлөгчөөр ажиллаж байна.
5. Хасаа нүдний шил болон түлхүүрийн оосор цуглуулах хоббитой.
6. Нэвтрүүлгийн үеэр Хасаа ширээний тенс, шатар, усан сэлэлт, сагс, волейбол зэрэг 13 спортоор хичээллэж байсан гэдгээ хэлж байсан билээ.
7. Түүний хувьд биеийнх нь хамгийн таалагддаг хэсэг нь цээж гэнэ.
8. Нэвтрүүлгийн танилцуулгын үеэр тэрээр “Хосын харилцаанд юуг токсик гээд байгааг ойлгодоггүй. Өөрийгөө ер нь токсик хүн гэж боддоггүй” гэжээ.
9. Хасаагийн хамгийн анх хийж байсан ажил нь бариста. Caffe Bene-ийн нэгэн салбарт ажиллаж байжээ.
10. Celebrity crush буюу олны танил краш холливудын жүжигчин Anya Taylor Joy.
11. Нэвтрүүлгийн анхны дугаар дээрээ хасагдаж, маргааш нь буцан ирж үзэгчдийг сонирхлыг төрүүлээд амжсан тэрээр гурван экстэй.
12. Хасаа эсрэг хүйстнийхээ инээмсэглэл болон хөлийн шилбийг нь түрүүлж хардаг гэнэ.
13. Шоуны туршид тэрээр Б.Уринтай романс үүсгэж, үерхэх санал тавьсан ч бусад охид руу сээтгэнэж, хүйтэн үнсэлт тоглоомын үеэр Урингийн дээр ус асгаж Золоог үнссэн нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлээд байсан юм.
14. Түүний инстаграм хаяг @xacuu , одоогоор 18 мянган дагагчтай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!