SHINee хамтлагийн Taemin болон бүжигчин Noze болзож байгаа тухай цуурхалд өртөв


Т.Онон | YOLO.MN
2025-04-16

SHINee хамтлагийн Taemin болон бүжигчин Noze нар болзож байгаа гэсэн цуурхалд өртөөд байна. Учир нь тэднийг болзоонд явж байгаа мэт харагдах гэрэл зургууд цахим орчинд нийтлэгджээ.

Нэгэн онлайн олон нийтийн сүлжээнд, Taemin болон Noze хоёрын болзож буй мэт харагдах зурагнууд нийтлэгдсэн байна. Тухайн зурган дээр эрэгтэй нь (Taemin гэж таамаглагдаж буй) эмэгтэйг (Noze гэж үзэж буй) араас нь тэврэн зогсож буйг харж болно.

Зарим цахим хэрэглэгчид эдгээр зургуудыг 2023 оны арванхоёрдугаар сард авсан байж болзошгүй хэмээн үзэж байна.

Учир нь тэр үед SHINee-ийн гишүүн Key өөрийн цахим хуудсандаа Taemin-ий зургийг нийтэлсэн бөгөөд тэр хувцаслалтаас ижил төстэй байдал анзаарагдаж байгаа ажээ.

Noze мөн 2023 оны арванхоёрдугаар сард болсон Taemin-ий тоглолтонд оролцсон байна.

Цуурхал тарсны дараа, Taemin-ий харьяалагддаг One Hundred Label агентлаг:

"Бид цуурхлыг шалгаж дуусаад албан ёсны мэдэгдэл хийх болно." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Koreaboo

#Taemin #no:ze #Noze