#PUBGMobile $409,000 (1.4 тэрбум төгрөг) шагналын сантай "PUBG Mobile Global Open 2025" тэмцээн маргааш эхэлнэ.
KRAFTON-оос зохиож буй PUBG Mobile-ын 2025 оны улирлын нээлт, $409,000 (1.4 тэрбум төгрөг) шагналын сантай "PUBG Mobile Global Open 2025" тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод маргааш эхэлнэ.
Дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын "4Merical Vibes" баг урилгаар оролцоно. Тус баг энэ оны нэгдүгээр сард бүрэлдэхүүнээ шинэчилж, Монголын PUBG Mobile-ын шилдэг багудын шилдэг тоглогчдыг нэгтгэсэн билээ.
Тодруулбал "Falcons Force" багаас Алтангэрэлийн "TOP" Бүрэнбаяр, "IHC ESPORTS" багаас Баярцэнгэлийн "Zyol" Золбоот нарыг авсан юм.
Тэмцээн хоёр өдрийн турш болж нийт 12 удаагийн тоглолтоос хамгийн өндөр оноо цуглуулсан баг нь ялагч болно. Түрүүлсэн баг энэ жилийн "PUBG Mobile World Cup 2025" хэмээх $3,000,000 шагналын сантай тэмцээнд оролцох нэг нэмэлт эрхийг бүсийнхээ сонгон шалгаруулалтад авчрах юм.
Одоогоор тэмцээнд оролцох 9 баг тодроод байгаа бол үлдсэн 7 нь урьдчилсан шатнаас эрхээ авна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!