Red Velvet-ийн Irene ба Seulgi нар таван жилийн дараа анх удаа хамтарсан уран бүтээлээрээ эргэн ирнэ


Т.Онон | YOLO.MN
2025-04-11

2025 оны 4-р сарын 11-нд SM Entertainment албан ёсоор мэдэгдэж, Irene & Seulgi тавдугаар сард шинэ мини-альбом гаргахаар бэлтгэж буйг баталлаа.

SM-ийн мэдэгдэлд:

“Red Velvet – Irene & Seulgi шинэ мини-альбом гаргах бэлтгэлээ хангаж байна. Тэд тавдугаар сард гаргахаар зорьж байгаа тул та бүхэн хүлээж, дэмжээрэй” гэжээ.

Энэ нь тэдний анхны эргэн ирэлт бөгөөд бараг таван жилийн дараа болж байгаа юм. Irene ба Seulgi анх 2020 оны долдугаар сард “Monster” дуугаараа дебют хийж байсан билээ.

#Red Velvet #Irene #Seulgi