T-ARA-ын гишүүд Хёмины хуримыг тэмдэглэхээр дахин уулзжээ


Т.Онон | YOLO.MN
2025-04-07

Дөрөвдүгээр сарын 6-нд Хёмин Сөүлийн Жунгу дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг алдартай биш сүйт залуутайгаа хуримаа хийлээ. Хуримд Жин Вүү, Girls’ Generation-ийн Юри, Жүн Хё Сон, Пунжа зэрэг олон алдартнууд оролцжээ.

Фенүүд нь T-ARA-гийн гишүүд хуримын ёслол дээр дахин нэгдэх эсэхийг харахыг маш их хүсч байсан бөгөөд тэд урмыг хугалсангүй.

Кри хуримын үүдний зургийг олон нийтийн сүлжээгээр хуваалцаж, ирцээ баталгаажуулав. 

2017 онд хамтлагаасаа гарсан гишүүн асан Жон Борам "Өнөөдөр үнэхээр гэгээлэг харагдаж байсан манай Hyomin... Хурим яг л үлгэрийн үзэгдэл шиг байлаа. Чин сэтгэлээсээ баяр хүргэе" гэж бичжээ.

Өөр нэг гишүүн байсан Soyeon харамсалтай нь ирж чадаагүй. Тэрээр  Дубай руу нүүсэн, засварын ажил удааширсан, гэрийн тэжээвэр амьтдын эмнэлэгт очсон зэрэг нь Солонгос руу явахад саад болсон гэж олон нийтийн сүлжээгээр тайлбарлав. 

Jeon Boram, Soyeon нар 2017 онд T-ARA-аас албан ёсоор гарсан бол Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар одоо ч гишүүнээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн болон хуучин гишүүдийн хоорондох харилцаа холбоо нь шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлийг дулаацуулсаар байгаа нь зарим нөхөрлөл үнэхээр насан туршдаа үргэлжилдгийг нотолж байна.

#Хёмин