Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох BTS өнгөрсөн жилээс эхлэн цэргийн алба хааж байгаа билээ. Гэтэл тэд цэргийн албанд байсан ч түүх бүтээсээр байна.
Гуравдугаар сарын 30-нд BTS-ийн “Blood Sweat and Tears” дуу нь youtube хуудаснаа нэг тэрбум үзэлтэд хүрчээ. Энэ нь тэдний нэг тэрбум үзэлттэй найм дах дуу болж байгаа юм. Өмнө нь “DNA”, “Boy With Luv”, “Dynamite”, “Mic Drop”, “Fake Love”, “Idol” болон “Butter” гэх дуунууд нь нэг тэрбум үзэлт хүрч байсан билээ. Ингэснээр BTS Youtube-ийн түүхэнд найман дуугаа нэг тэрбум үзэлтэд хүргэсэн дэлхийн анхны хамтлаг болж байна.
BTS эл дуугаа 2016 оны аравдугаар сарын 9-нд гаргасан бөгөөд энэ нь уг амжилтад хүрэхэд ойролцоогоор 8 жил, 5 сар, 20 хоногийн хугацаа зарцуулсан гэсэн үг юм.
“Blood Sweat and Tears” дуу нь уруу татагдахуйц зүйлс, хүсэл тэмүүлэл, золиослолын тухай дуу юм. BTS энэхүү дуугаараа амьдралын хамгийн хүчтэй хүсэл тэмүүлэл нь заримдаа хүн өөрийгөө алдахад хүргэж болно гэсэн санааг далд утгаар харуулахыг зорьжээ.
Эх сурвалж: Soompi, Tumblr
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!