Ким Сэ Роны гэр бүл 2016 оны Ким Су Хёний талийгаачид бичиж байсан зурвасуудыг ил болголоо


Т.Онон | YOLO.MN
2025-03-27

Өнөөдөр 13:30 цагт, Buyou хууль зүйн фирмийн өмгөөлөгч Бу Жи Сог хэвлэлийн бага хурал хийж, талийгаач жүжигчин Ким Сэ Роны гэр бүлийг төлөөлөн мэдэгдэл хийлээ.

Өмгөөлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
"Сүүлийн үед талийгаач жүжигчин Ким Сае Роны хувийн амьдралтай холбоотой асуудал цахим хуудсуудаар бараг өдөр бүр гарч, олон янзын таамаглал дэвшүүлж, ар гэрийнхэнд нь шүүмжлэлтэй хандаж байна. Түүний гэр бүлийн гишүүд сэтгэл санаа, бие махбодын хувьд хүнд дарамтанд орж байна.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буй гол зорилго бол талийгаачийн гэр бүлийнхэн ямар хүнд нөхцөлд байгаа талаар олон нийтэд мэдээлж, тэднийг чиглэсэн дайралт, гүтгэлэг, шүүмжлэлийг зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлэх явдал юм. Энэ арга хэмжээ нь Энэ нь талийгаач Ким Сае Рон амиа хорлосон шалтгааныг тодруулах зорилготой үйл явдал биш юм.

Анхнаасаа талийгаачийн гэр бүл Ким Су Хён Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байх үеэс нь харилцаа тогтоосон гэдгийг ил болгохоос өөр аргагүй байдалд орсон.  Учир нь талийгаач Ким Сэ Роний талаар худал мэдээлэл тараад зогсохгүй түүнийг доромжилж, тохуурхаж, сэтгэл зүйн хямралд оруулахад нь ихээхэн нөлөөлсөн Youtuber Lee Jin Ho-гийн эсрэг ар гэрийнхэн нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байсан юм.

Гэтэл Ким Су Хён эхэндээ Ким Сэ Ронтой харилцаа байгаагүй гэж няцаасан. Харин дараа нь ил болсон нотлох баримтуудыг үл харгалзан уучлалт гуйгаагүй төдийгүй, тэд зөвхөн Ким Сэ Рон насанд хүрснээс хойш харилцаа эхэлсэн гэх өөр нэгэн худал мэдэгдэл хийсэн. Үүнээс гадна, YouTube-ийн контент бүтээгч Ли Жин Хо болон бусад холбогдох хүмүүс ямар нэгэн шалтгаанаар Ким Сэ Роны хувийн амьдралтай холбоотой олон ташаа мэдээлэл, үндэслэлгүй таамаг тараасаар байна.

Иймд талийгаачийн ар гэрийнхэн тодорхой, үгүйсгэх аргагүй нотлох баримтуудыг гаргаж, энэ маргаанд цэг тавихыг хүсч байна. Ахин хэлье, энэ хэвлэлийн бага хурал нь талийгаач Ким Сае Рон нас барсан шалтгааныг тодруулах зорилгогүй юм.

Үүнээс гадна, энэ өдрөөс хойш талийгаачийн гэр бүл үнэн мөнийг нотлох талаар дахин ямар нэгэн маргаанд оролцохыг хүсэхгүй байна. Тэдний цорын ганц хүсэж буй зүйл бол YouTube-ийн контент бүтээгч Ли Жин Хог шүүхэд өгөх явдал бөгөөд, ташаа мэдээллийг залруулах явдал юм."

2016 оны зурвасууд ил болов
Дараа нь өмгөөлөгч Бу 2016 оны зургадугаар сарын 24-нд Ким Су Хён, Ким Сэ Рон нарын хооронд KakaoTalk-оор харьцсан зарим мессежүүдийг олон нийтэд ил болгосон бөгөөд эдгээр нь жүжигчид Ким Сэ Рон насанд хүрээгүй байх үед харилцаа тогтоосон гэх нотолгоо болохыг онцоллоо.

Ким Сэ Рон: Би удахгүй эргэж ирнэ.
Ким Су Хён: Хурдан ирээрэй.. хэхэ
Ким Сэ Рон: (үнсэлт)
Ким Су Хён: Дараа нь жинхэнээсээ үнсээрэй.. хэхэ
Ким Су Хён: Энэ хориотой юу?..
Ким Сэ Рон: Үгүй, хориотой биш ха

Ким Сэ Рон: Чи намайг санаж байна уу, үгүй юу?
Ким Су Хён: Харин чи?
Ким Су Хён: Чи юу гэж бодож байна
Ким Су Хён: Санаж байна уу, үгүй юу?
Ким Сэ Рон: Би мэдэхгүй! Чи хэлэхгүй бол би мэдэхгүй шүү дээ!
Ким Су Хён: Чи үнэхээр өхөөрдөм юм, ингэж асуухдаа
Ким Сэ Рон: Тэгээд санаж байна уу, үгүй юу?

Ким Су Хён: Би чамайг санаж байна, үнэхээр их санаж байна.
Ким Сэ Рон: Дахиад
Ким Су Хён: Би маш их санаж байна хэхэхэ

Ким Су Хён: Би чамайг тэвэрч унтах өдөр хэзээ ирэх бол?
Ким Су Хён: Тэгвэл би үнэхээр сайхан амрах байх
Ким Сэ Рон: Би зөвшөөрнө өө.

Ким Су Хён: Нэг жилийн дараа уу?
Ким Сэ Рон: Хмм
Ким Сэ Рон: Харж байгаад л больё.
Ким Су Хён: 3 жил үү?
Ким Сэ Рон: 3 жил ээ? Нэг жил ч гэсэн хэтэрхий урт юм
Ким Су Хён: 1 жил их байна уу?
Ким Су Хён: 6 сар?
Ким Сэ Рон: Үгүй ээ, би хүссэн үедээ л хийнэ, хүлээх хэрэггүй

Өмгөөлөгч Бу үүнийг тайлбарлахдаа "Эдгээр яриа нь Ким Су Хён Ким Сэ Роноос зөвхөн тэврэлтээс ч илүүг шаардаж байсан байж болзошгүйг харуулж байна." хэмээжээ.

Тэрээр мөн Ким Сэ Роноос Ким Су Хёнд бичсэн сүүлийн захидлыг ил болголоо.

Ким Сэ Роноос Ким Су Хёнд бичсэн сүүлийн захидал

"Сайн уу, Чи сайн уу?

Бид хоёрын дунд үүссэн үл ойлголцлыг засахыг хүсэж байна. Би агентлагаас хэнтэй ч холбоо барьж чадаагүй, дээрээс нь шүүхийн асуудлаас айж байсан. Тиймээс л тэр зургийг нийтэлсэн. Намайг уучлаарай. Үүнийг би зөвхөн агентлагаас надтай холбогдоосой гэж хүссэндээ хийсэн. Би чамайг үүндээ татан оролцуулсандаа уучлалт хүсэж байна.

Үнэнийг хэлэхэд би Gold Medalist-ийн хүмүүсээс айж байна. Тэдэнтэй харилцах надад маш хэцүү санагдаж байна. Тус агентлагаас гарснаасаа хойш хэнтэй ч холбоо тогтоож чадахгүй байгаа. Би чамд төвөг учруулахыг хүсэхгүй байна. Би чамайг аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

Бид 5-6 жил үерхсэн. Чи миний анхны бас сүүлчийн хайр байсан. Чи надад ийм чухал хүн учраас надаас зугтаасай гэж хүсэхгүй байна. Чи надтай холбоотой бүхнийг мартахыг хүсэж байгаа гэх бодол төрөхөд, хамт өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаа маань ямар ч үнэ цэнэгүй байсан юм шиг санагдаж, сэтгэл өвддөг.

Бид зүгээр л энгийн найзууд хэвээр үлдэж болохгүй гэж үү? Бие биенийгээ дэмжээд л, ямар ч хүнд байдал үүсгэхгүйгээр. Ингэж чадахгүй гэж үү? Чи үнэхээр намайг үзэн яддаг гэж үү? Яагаад?

Хэрэв энэ захидал чамд хүрэхгүй бол бидний хувьд бүх зүйл үнэхээр дууссан гэсэн үг байх. Энэ бодол намайг үнэхээр их гуниглуулж байна.

Би дахиж чамд төвөг болохгүй гэж амлаж байна. Тиймээс, надад бүү уурлаарай. Хэзээ нэгэн цагт бид бие биетэйгээ инээмсэглэн уулзахыг хүсэж байна.

 

Энэ миний утасны дугаар. Хэрэв энэ захидлыг авбал, надад мэдэгдээрэй. Би өөрөөр энэ бүхнийг чамд хэлэх арга олсонгүй. Тиймээс чиний хаяг хэвээрээ байгаасай гэж залбирч сууна. Энэ захидлыг өөр хүн биш, зөвхөн чи унших болтугай.

Чиний ажил, хайр дурлал, амьдралын бүхий л зүйлд чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье. Эцэст нь хэлэхэд, бидний хамт байсан дурсамжууд хэзээ ч сайхан хэвээр үлдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна..."

Цаашид нэмэлт нотолгоо нийтлэгдэх үү?

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд HOVERLAB YouTube сувгийн төлөөлөгчид нэмэлт фото болон видео баримтууд байгаа гэдгийг мэдэгдсэн. Тэд эдгээр нотолгоог 19:00 цагт шууд нэвтрүүлгээр олон нийтэд дэлгэн харуулна гэв.

 

Эх сурвалж: All Kpop

#Ким Сэ Рон #Ким Су Хён