#CS2 The Huns багийн ахлагч Гантулгын "nin9" Есөнтөмөр залуу тоглогчдын хувьд анхны тэмцээн боловч энэ зэргийн дээд түвшинд дасан зохицох шаардлагатайг нь онцолсон байна.
Монголын CS2 салбарын томоохон төлөөлөл "The Huns Esports" баг өнгөрсөн долоо хоногт анх удаа S-Tier түвшний тэмцээн буюу "BLAST Open Spring 2025" тэмцээнд оролцсон.
Тэд мажорын аварга "Team Spirit" болон Саудын Арабын "Team Falcons" багуудтай тоглон хожигдож 13-16-р байрт шалгарсан юм.
Энэ талаар The Huns багийн ахлагч, мэргэн бууч /AWPer/ Гантулгын "nin9" Есөнтөмөр HLTV-д ярилцлага өгчээ. Тэрээр тэмцээний үр дүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд "Spirit багийн эсрэг map авч, Falcons багийг 2-0 харьцаагаар хожих боломжтой байсан" хэмээн ярьсан байна.
Тэд эхний тоглолтдоо Spirit багт 0-2 (Anubis 8-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдсон бөгөөд хасагдах шатанд Falcons багт 0-2 (Inferno 13-16, Ancient 6-13) харьцаагаар тус тус хожигдон тэмцээнээ дуусгасан юм.
Г.Есөнтөмөр алдаанаасаа болоод чухал үеүдээ алдсанаа хэлээд залуу тоглогчдын хувьд анхны тэмцээн боловч энэ зэргийн дээд түвшинд дасан зохицох шаардлагатайг нь онцолсон байна.
Одоогоор The Huns багийг Монгол төдийгүй Азийн CS2-ын нүүр царай болоод буй Монголын "The MongolZ" багийн 2016 оны бүрэлдэхүүнд тоглож "Intel Extreme Masters X - Taipei" тэмцээнд түрүүлж явсан Батсүхийн "ncl" Болд дасгалжуулж буй.
Багийн бүрэлдэхүүний тухайд өмнө The MongolZ багийн хамт мажорт оролцсон, одоо The MongolZ-д гялалзаж буй Батболдын "mzinho" Аюушийн ах Батболдын "Bart4k" Баатархүү болон "ATOX Esports" багт тоглож байсан Оюунбилэгийн "yAmi" Ялалт гэсэн туршлагатай тоглогчдоос гадна Ууганбаярын "cobrazera" Анарбилэг, Рийнагийн "Veccil" Билэгсайхан гэсэн залуу тоглогчдоос бүрдэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!