Оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа


Т.Онон | YOLO.MN
2025-03-25

Дэлхийн усны өдөр 2025-ыг тохиолдуулан Монгол Улсын Мөнх цас, мөсөн гол, цэвдэг судлалын салбарын судалгааны ажлуудаас олон нийтэд таниулах, усны чанар, нөөцийн хамгаалал, инженерчлэл чиглэлд суралцаж буй оюутан залуусыг урамшуулан идэвхжүүлэх өдөрлөгийг "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-д зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 70 гаруй оюутан залуучууд хамрагдсан бөгөөд цаашид усны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа.

#тэтгэлэг #мэдээ