G2 Esports баг The MongolZ-оос хариугаа авч 2-0 харьцаагаар хожин шигшээ шатанд шалгарсан бол The MongolZ тэмцээнээ дуусгаж $10,000 (34.7 сая төгрөг) шагналтайгаар нутаг буцлаа.
BLAST-аас зохиож буй CS2-ын $400,000 (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн Португал улсын нийслэл Лисбон хотод үргэлжилж байна.
Тэмцээний B хэсэгт багтсан Монголын "The MongolZ" баг хэсгийн шатны сүүлийн, шигшээ шатанд шалгарахын төлөөх тоглолтоо "G2 Esports" багтай хийж 0-2 (Ancient 11-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдлоо.
Тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 82.4 ADR, 1.15 Rating-тэй багаа тэргүүлсэн бол багийн бусад гишүүдийн Rating 1-ээс дээш гарсангүй.
Ийнхүү G2 Esports Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд хожигдсон хариугаа авч шигшээ шатанд шалгарсан бол The MongolZ тэмцээнээ дуусгаж $10,000 (34.7 сая төгрөг) шагналтайгаар нутаг буцлаа.
Хоёр баг гурван долоо хоногийн өмнө Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд учраа таарахад монгол залуус 2-1 харьцаагаар хожсон билээ.
Тэмцээний B хэсгийг Туркийн "Eternal Fire" тэргүүлж "Natus Vincere" удаалсан бол А хэсгийг "Team Vitality" тэргүүлж "MOUZ" удаалан, "Team Spirit" гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Шигшээ шатанд G2 Esports баг MOUZ-тай тоглоно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!