Дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Номын чимээ" уралдаан зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-03-24

Сурагч Зангиа Аудио платформд бүртгүүлж, "Номын чимээ" хуудсанд байршиж буй номуудаас сонсож оролцоно.

Багш Зангиа Аудио веб хуудаст нэвтэрч, "Багшийн булан" хэсэгт өөрийн ангийн хүүхдийн овог нэр, утасны дугаарыг бүртгүүлэн өөрийн ангийг нээнэ.

Супер шагнал:
6-12 дугаар ангиас 1,2,3-р байр эзэлсэн нийт 21 анги тус бүрд NOTEBOOK гардуулна.
1-р байр:
Хамгийн олон цаг ном сонссон 1-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн нийт сурагчдад 100,000 дүнгээр  "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичиг бэлэглэнэ.
2-р байр:
Хамгийн олон цаг ном сонссон 2-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн нийт сурагчдад 60,000 дүнгээр  "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичиг бэлэглэнэ.
3-р байр:
Хамгийн олон цаг ном сонссон 3-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн нийт сурагчдад 30,000 дүнгээр  "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичиг бэлэглэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын заавал судлах уран зохиолын номуудыг АУДИО хэлбэрээр сонсгож, хүүхдийг номтой нөхөрлүүлэх, үндэсний соёл уламжлалыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой "НОМЫН ЧИМЭЭ" уралдааныг БОЛОВСРОЛЫН ЯАМ болон ЗАНГИА АУДИО хамтран зохион байгуулахаар боллоо. 

Бүртгэлийн хугацаа: 2025/03/20-2025/03/31

Уралдаан эхлэх, хугацаа: 2025/04/01-2025/04/30

Мэдээлэл авах утас: 8057-0022, 9999-3740

Мэйл хаяг: audio@zangia.mn

Уралдаанд оролцох багш нар доорх холбоосоор бүртгүүлнэ үү. 
https://forms.gle/67Chkn8QBqnrxnFn8

#уралдаан