BLAST-аас зохиож буй CS2-ын $400,000 (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн Португал улсын нийслэл Лисбон хотод үргэлжилж байна.
Тэмцээний B хэсэгт багтсан Монголын "The MongolZ" баг гурав дахь тоглолтоо өнгөрсөн шөнө Хойд Америкийн "Team Liquid" багтай хийж 2-0 (Anubis 13-7, Ancient 13-8) харьцаагаар хожлоо.
Тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 90.6 ADR-тай багаа тэргүүлэв.
Канад багийн ахлагч Рассел "Twistzz" Ван Далкений баг ийнхүү тэмцээнээ өндөрлүүлсэн бол Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайн баг шигшээ шатны эрхийн төлөө өнөө шөнө 01:30 цагаас "G2 Esports" багтай тоглохоор болов.
Хоёр баг гурван долоо хоногийн өмнө Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд учраа таарахад монгол залуус 2-1 харьцаагаар хожсон билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!