Ким Су Хёны агентлаг ирэх долоо хоногт албан ёсны мэдэгдэл гаргана гэж мэдээллээ


Т.Онон | YOLO.MN
2025-03-13

Жүжигчин Ким Су Хён ирэх долоо хоногт мэдэгдэл хийхээр төлөвлөж байна.

Өнөөдөр Ким Су Хёны агентлаг GOLDMEDALIST дараах мэдэгдлийг гаргажээ:

"Бид YouTube сувгийн HoverLab Inc.-ээс цацагдсан Ким Су Хёны талаарх сүүлийн үеийн мэдээлэлд хариу өгөхийг хүсэж байна.

GOLDMEDALIST ирэх долоо хоногт бодит байдлыг тодруулж, үндэслэлгүй цуурхалд баримттай, тодорхой хариу өгөх болно.

Үүссэн нөхцөл байдлаас болж та бүхэнд удаан хугацааны туршид таагүй байдал үүсгэсэнд чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Цаашид нэмэлт цуурхал тархахаас сэргийлэхийн тулд бидний үйл ажиллагааг ойлгон хүлээж авна уу.

Баярлалаа." гэжээ.

#Ким Су Хён