Netflix-ийн "When Life Gives You Tangerines" драма 3-р сарын 7-нд нээлтээ хийснээс хойш Солонгосын дайны дараах үе буюу 1950-аад оноос хойш амьдралыг ихэд сайн өгүүлсэн хэмээн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байна.
Дэлхийн OTT жагсаалтын сайт буюу “FlixPatrol” сайтад мэдээлснээр тус цуврал одоогоор Солонгос, Хонконг, Сингапур зэрэн нийтдээ 10 улсад Netflix-ийн телевизийн цувралын ангилалд 1-т эрэмбэлэгдэж, дэлхийн хэмжээнд 6-д бичигджээ.
16 ангит энэ драма нь Жэжү аралд төрсөн Ae-soon (IU дүр бүтээсэн) болон түүний ээж, охин гэсэн гурван үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлнэ. 1960-аад оноос өнөөдрийг хүртэлх 65 жилийн хугацааг хамран үйл явдал өрнөх уг бүтээл нь 1950-1953 оны Солонгосын дайны дараах хэцүү цаг үеийн хэрхэн даван туулсан эцэг эхчүүдийг харуулна. Энэхүү цуврал нь залуу наснаасаа бусдын төлөө зүтгэсэн, гэр бүлийн амьдралд хүнд хэцүүг туулсан эмэгтэйчүүдийн тухай дүрслэн харуулжээ.
Энэхүү цувралыг үзсэн олон үзэгчид сэтгэгдлээ хуваалцан "Эцэг эхээ бодсоор уйлаад нүд хавдаж орхилоо", "Тэр үеийн эмэгтэйчүүдийн амьдрал ямар хүнд байсан бэ гэдгийг ойлголоо" гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээжээ. Найруулагч Ким Вон-сок уг бүтээлийг “Эцэг эхчүүдийн маань үеийнхэнд зориулсан хүндэтгэлийн илэрхийлэл” хэмээн хэлж байсан.
"When Life Gives You Tangerines" гэсэн нэр нь Жэжү нутгийн "Покссак Согатсуда" гэх хэллэгийн орчуулга бөгөөд “Чи үнэхээр их хөдөлмөрлөсөн. ” гэсэн утгатай ажээ.
Дайны дараах үеийн талаар өгүүлсэн олон түүхэн драма гарсан ч энгийн дундаж амьдралтай хүмүүсийн амьдралд төвлөрсөн нь цөөн. Харин “When Life Gives You Tangerines” нь жирийн эцэг эх, хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг энгийн байдлаар харуулж, өнөөгийн энэ эрин үед хүний сэтгэлийг хөдөлгөх цөөн хэдэн бүтээлийн нэг болж байна.
Цувралын зарим хэсгүүдийн жүжигчдийн хэлж буй үгс үнэхээр сэтгэлд хүрч буйг онцлох хэрэгтэй. Нэгэн хэсэгт ядуу, хэцүү амьдралын тухай Ээ-Сүн болон түүний охин хоёрын маргааны дараа хэлсэн нь
"Эцэг эхэд зөвхөн харамсал л үлддэг. Харин хүүхдүүдэд зөвхөн гомдол л үлддэг."
Чүннамын Үндэсний Их сургуулийн Солонгосын уран зохиолын профессор Юн Сок-жин хэлэхдээ “Сүүлийн үед гарч буй олон драма баян чинээлэг гэр бүлүүдийн тухай өгүүлж бусад хүмүүсийн бодит байдлаас тасарсан байдаг. Харин энэ драма бодит амьдралын жижиг, том бэрхшээлүүдийг энгийн байдлаар харуулснаараа үзэгчдийн сэтгэлд ихэд хүрч байна” гэж онцолжээ.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!