Жүжигчин Jung Yoo Min анхны хүүхдээ өлгийдөн авлаа


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-12

“Perfect Marriage Revenge” цувралд гол дүр бүтээж үзэгчдэд танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Jung Yoo Min анхны хүүхдээ өлгийдөн авлаа.

Тэрээр энэхүү мэдээгээ өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд шинэхэн нярайгаа тэвэрч буй хэд хэдэн зургаа хуваалцсан байна.

Жүжигчин бүсгүй өнгөрсөн жил олны танил бус хүнтэй гэрлэсэн гэдгээ зарлаж байсан билээ. Харин энэ жил бүл нэмж буй, гэр бүлийнхээ хамгийн нандин, аз жаргалтай мөчөөс хуваалцлаа.

Jung Yoo Min 2012 онд “Holyland” кинонд дүр бүтээж, уран бүтээлийн замналаа эхлүүлсэн. Үүнээс хойш “Happy Home”, “Love in the Moonlight”, “Red Balloon”, “Perfect Marriage Revenge” зэрэг олон кинонд туслах болон гол дүрд ажилласан байдаг. Сүүлд “Connection” цувралд дүр бүтээж үзэгчдээс нэлээдгүй сайшаал хүртээд байсан юм.

Эх сурвалж: Soompi

#Jung Yoo Mi