CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.
$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг өнөөдөр дөрөв дэх тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж 2-0 (Dust II 13-4, Ancient 13-7) харьцаагаар хожлоо.
Тоглолтод Мөнхболдын "Senzu" Азбаяр 109.3 ADR (Average Damage per Round), +20 frag, 1.66 Rating үзүүлэлтээр багаа тэргүүлэв.
Ийнхүү The MongolZ 3-1 амжилттайгаар шигшээ (Playoffs) шатанд шалгарсан бол францын баг 2-2 амжилттайгаар шигшээ шатны сүүлийн эрхийн төлөө маргааш тоглохоор болов.
Сүүлд "Thunderpick World Championship 2024" тэмцээний үеэр таарахад 2-0 харьцаагаар 3DMAX-ыг хожиж байсан The MongolZ өмнөх улиралд буюу "ESL Pro League Season 20" тэмцээний шигшээ шатанд Туркийн "Eternal Fire"-т хожигдон 9-12-р байраар тэмцээнээ дуусгаж байв.
The MongolZ ESL Pro League-ийн шигшээ шатанд гурван улирал дараалан шалгарч байна. Тодруулбал өмнөх Season 19, 20 тэмцээнүүдэд шигшээ шатанд шалгарч байсан юм.
Чансаа доогуур багуудын өндөр түвшний багуудтай тоглох боломжийг нээж өгдөг "ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь playoffs-т шалгарах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!