CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.
$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг өнөөдөр 20:00 цагаас эхний тоглолтоо "GamerLegion"-тэй хийнэ.
Хоёр долоо хоногийн өмнө "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймаас хасагдсан монгол залуус өмнөх "ESL Pro League Season 20" тэмцээний playoffs-т Туркийн "Eternal Fire"-т хожигдон 9-12-р байраар тэмцээнээ дуусгаж байв. Тэдний энэ удаагийн зорилго амжилтаа ахиулаад зогсохгүй цом өргөх юм.
The MongolZ энэ оны хоёрдугаар сард болсон "IEM Katowice 2025" тэмцээний үеэр GamerLegion-ыг 2-0 харьцаагаар хожсон удаатай. GamerLegion эхний шатанд TYLOO, Хойд Америкийн "NRG", Бразилын "MIBR" багуудыг хожин 3-0 амжилттайгаар шалгарсан.
Чансаа доогуур багуудын өндөр түвшний багуудтай тоглох боломжийг нээж өгдөг "ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Тэр дунд Ази тивийн төлөөлөл, Хятадын "TYLOO" багтаж байгаа бөгөөд өнөөдөр "Team Spirit"-тэй тоглоно.
Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь playoffs-т шалгарах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!