Гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болох К-драмууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-07

Өнөөдрийн нийтлэлээр бид гуравдугаар сард нээлтээ хийх бүх киног багцлан хүргэж байна. Энэ сар нийтдээ 9 кино нээлтээ хийхээр төлөвлөжээ.

“The Potato Lab”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 1

Нийт анги: 12

Ким Ми Кён орон нутгийн Төмс судлалын хүрээлэнд судлаачаар ажилладаг. Тэрээр тус хүрээлэндээ 12 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд шаргуу, хөдөлмөрч нэгэн. Энгийн тайван үргэлжилж байсан амьдралд нь Со Бэк Хо гарч ирснээр адал явдалт амьдрал эхэлнэ. Со Бэк Хо үзэсгэлэнтэй, гэрэл цацруулсан  инээмсэглэдэг ч ажлын хувьд маш чанга хатуу эмэгтэй. Тэдний зан ааш тохирохгүй, үргэлж хоорондоо муудалцаж, олон зүйл дээр санаа нийлэхгүй маргалдаж буйгаар үйл явдал өрнөнө.

“Mother and Mom”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 3

Нийт анги: 8

Ли Жон Эн бол 7 настай охинтойгоо амьдардаг ганц бие ээж. Тэрээр охиныхоо боловсролд ихээхэн анхаардаг нэгэн бөгөөд алдартай хувийн сургуульд оруулна. Охиноо сургуульд явуулахын тулд Ли Жон Эн ээжийгээ сургуульд нь хүргэж өгөхийг хүснэ.

“When Life Gives You Tangerines”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 7

Нийт анги: 16

Ае Сүн, Гван Шик нар 1950-аад онд Өмнөд Солонгосын Жэжү арал дээр төрсөн. Ае Сүн шударга, номонд дуртай охин боловч ядуу гэр бүлийнхээ улмаас сургуульд явж чаддаггүй. Гэсэн ч тэрээр яруу найрагч болох мөрөөдлөө хэзээ ч орхиогүй хүсэлгүй хүсэл мөрөөдлөөр дүүрэн нэгэн. Харин Гван Шик бол үнэнч, хөдөлмөрч залуу. Тэр олон юм ярьдаггүй, дуу цөөтэй. Гван Шик Ае Сүнд багаасаа л хайртай байсан бөгөөд түүнд хүндэтгэлтэй хандана.

“The Art of Negotiation”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 8

Нийт анги: 12

“Домогт хэлэлцээрчин” хэмээх нэрлэгдэх энэ залууг Ли Жэ Хун гэнэ. Тэрээр томоохон корпорацын хувьцаа, нэгдлийг хариуцан хэлэлцээр хийдэг мэргэжилтнээр ажилладаг. Түүний багт хуульч У Сүн Ён, Чой Жин Сү нар багтана.

“Hyper Knife”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 19

Нийт анги: 8

Деок Хи бол дэлхийн хамгийн шилдэг мэдрэлийн мэс заслын эмч. Харин Се Ок бол түүний шавь бөгөөд ирээдүйтэй, чадварлаг эмч юм. Нэг удааны хагалгааны үеэр Деок Хи Се Окийг эмнэлгийн өрөөнөөсөө бүр мөсөн хөөнө. Се Ок одоо хууль бус мэс заслын өрөөнд хэнд ч үл тоогдохгүй эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр сүүлд багштайгаа уулзах бөгөөд одоо тэд багш, шавь биш дайснууд болжээ. 

“Villains Everywhere”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 19

Нийт анги: 24

О На Ра бол маргаашийг бодолгүй өнөөдрөөрөө амьдардаг ээж. Тэрээр өмнө нь онгоцны үйлчлэгч байхдаа гайхалтай хайрын түүхтэй учирсан юм. Гэвч нөхөр нь хуучны сэтгэлтэй нэгэн учраас тэрээр өөрийнхөө өнгөрсөн амьдралаа нууцална.  

“Heo’s Diner”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 24

Нийт анги: 10

Жусоны үед нийгмийн байр суур, дүрэм журам олон зүйлд хориг тавьж, олон хүнийг ялгаварлан гадуурхдаг түүхэн үе. Хо Кён ямар нэгэн статусын тогтолцоогүй, бүх хүн тэгш амьдрах нийгмийн байгуулахыг мөрөөддөг эх оронч сэтгэлгээтэй нэгэн. Гэвч үзэл бодол нь түүнийг алс хол цөлөхөд хүргэнэ. Түүнийг үхэх яг тэр мөчид цаг хугацаа гэнэт 400 жилээр үсэрч, 2024 оны Сөүлд очно. Хо Кён эхэндээ будилж байсан ч сүүлдээ рестораны тогоочоор ажиллаж эхэлнэ.

“Heesu in Class 2”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 28

Нийт анги: 10

Хи Сүгийн ертөнц түүний хамгийн сайн найз болох Чан Ёны эргэн тойронд л өрнөдөг. Учир нь тэрээр сургуульдаа алдар нэргүй, зөвхөн "Чан Ёны найз" гэдгээр нь л хүмүүс мэднэ. Гэтэл нэгэн өдөр Хи Сү бүхий л газраас өөрийнхөө нэрийг сонсож эхэлнэ. Автобус, коридор, үдийн хоолны үеэр ч тэр. Сургуулийн дунд нэг яриа тарж "Хайртай хүнтэйгээ асуудалтай байна уу? Хи Суг 2-р ангиас олж, юу хийхээ асуугаарай!" гэж. Ийнхүү Хи Су гэнэт төвийн анхаарлын төвд орж, бүх хүний сонирхлыг татна. Гэхдээ тэр хэрхэн зөвлөгөө өгөх, өөрийнхөө дурласан хүнтэй холбоотой юу ч мэдэхгүй.

“The Divorce Insurance”

Нээлтийн тов: Гуравдугаар сарын 31

Нийт анги: 12

Но Ки Жун даатгалын компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт ажилладаг. Тэрээр мэргэжил болон ур чадвартай, төгс эр хүн шиг харагддаг ч гурван удаа гэр бүлээсээ салсан. Гэвч тэрээр энэ бүхнийг өөртөө итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, гэр бүл салалтын түүхээ санаа зоволтгүй ярьдаг нэгэн. Но Ки Жун гэр бүл салалт хүн бүрийн амьдралд тааварлашгүй аюул учруулдаг хэмээн үзэж гэр бүл салалтын даатгалын багийг байгуулдаг.Түүний багт Кан Хан Дөл, Ан Жён Ман, Жон На Рэ нар байна.

Эх сурвалж: Soompi, MyDramaList, AsianWiki

#кино #кино цаг