ШИЛДЭГ КИНО: ANORA
Оскарын наадмын хамгийн том шагнал гэгдэх Шилдэг киногоор Шон Бэйкэр найруулагчийн "Anora" кино шалгарлаа. Тус кино энэ удаагийн наадмаас таван шагнал хүртсэний нэг нь энэ юм. Шилдэг эмэгтэй гол дүр, найруулагч, эх зохиол, кино болон шилдэг эвлүүлэг гэсэн шагналуудыг хүртлээ.
Тус кинонд "Anora" хэмээх залуу эмэгтэйн түүхийг өгүүлэх бөгөөд Оросын тэрбумтны хүүтэй гэрлэснээр үйл явдал өрнөдөг аж.
Киноны трэйлэр:
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
Адриен Броди 22 жилийн дараа хоёр дахь Оскараа хүртлээ. Тэрбээр "The Brutalist" кинонд гол дүр бүтээж, шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшсэн байсан бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа Оскарын шагнал хүртэж байна. Өдгөө 51 настай тэрбээр анхны Оскарын шагналаа 29 насандаа "The Pianist" киноны дүрээр авч байсан юм.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
Харин шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр залуу жүжигчин, 25 настай Майки Мэдисон тодорлоо. Тэрбээр "Anora" кинонд гол дүр бүтээсэн юм.
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
"Anora" киноны найруулагч Шон Бэйкер 97 дахь удаагийн Оскарын наадмаас шилдэг найруулагч шагналыг хүртлээ.
Шилдэг олон улсын кино
Шилдэг баримтат кино
Шилдэг дууны найруулга
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН
Хамгийн олон шагналд нэр дэвшсэн "Emilia Perez" киноны шагналын салхийг хагалж, тус кинонд дүр бүтээсэн Зои Салдана шилдэг эмэгтэй туслах жүжигчин шагналыг хүртлээ. Энэ төрөлд дуучин Ариана Гранде мөн нэр дэвшээд байв.
ШИЛДЭГ АНИМЕЙШН
ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ЖҮЖИГЧИН
Харин шилдэг эрэгтэй туслах жүжигчин шагналын эзнээр "Real Pain" киноны жүжигчин, "Гэртээ ганцаараа" киноны гол дүрийг бүтээсэн Маколей Калкины дүү Киран Калкин тодорчээ. Түүний шагналыг өнгөрсөн жил мөн шагналыг хүртэж байсан Роберт Дауни Жр. гардуулсан юм.
Энэ төрөлд нэр дэвшсэн бусад жүжигчид:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!