Оюутан цэргийн бүртгэл дуусахад тав хоног үлдлээ


Т.Онон | YOLO.MN
2025-03-06

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.

Хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
  • 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!

#оюутан цэрэг