Эшли Элон Маскийн 13 дахь хүүхдийг гаргасан гэдгээ баталж асран хамгаалах, эцэг тогтоолгохоор шүүхэд өргөдөл гаргажээ. Эшли Элоны нэрийг хүүхдийнхээ төрсний гэрчилгээнд бичээгүй бөгөөд үүний шалтгаан нь "аюулгүй байдлын асуудал" гэж тайлбарласан байна.
26 настай Эшли хүүхдээ дангаар нь асран хамгаалахыг хүсч байгаа бөгөөд Элон хүүхдээ 2024 оны есдүгээр сард төрснөөс нь хойш ердөө гуравхан удаа харсан гэж мэдэгджээ: 2024 оны есдүгээр сарын 21-нд Нью-Йорк хотод хоёр цаг, дараагийн өдөр нь нэг цаг, Техас мужийн Остин хотод 30 минутын уулзалт хийсэн гэж мэдүүлжээ.
Эшли болон Элон Маск 2023 оны тавдугаар сард харилцаагаа эхлүүлсэн. Эшли Элон Маскийг "хүүхдийн эцэг болохыг нь нотлож болох" түүний илгээж байсан текст мессежийн хамт мэдүүлжээ.
TMZ вебсайтад бичсэнээр, Эшли "хүүхдийн тухай мэдээг нууцлах Элоны хүслийг хүндэтгэж байсан" боловч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай цацагдаж эхэлсний дараа тэрээр өөрийн санал бодлыг хуваалцахаас өөр аргагүй болсон гэжээ.
Тэрээр 2024 оны хоёрдугаар сарын 15-ны Баасан гарагт Элоны эзэмшдэг твиттер хуудсандаа "Таван сарын өмнө би хүүхэдтэй болсон. Эцэг нь Илон Маск" гэж бичжээ.
Мөн хүүгийнхээ аюулгүй байдал болон хувийн амьдралыг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудлыг дэвэргэхгүй байхыг хүсчээ.
Эшли Сент Клэр гэж хэн бэ?
Эшли инстаграм хуудсандаа өөрийгөө зохиолч, найруулагч гэж нэрлэдэг; Тэрээр АНУ-ын "Turning Point" хэмээх консерватив залуучуудын байгууллагын элч төлөөлөгчөөр ажиллаж байсан боловч 2019 онд цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдтэй зургаа авахуулсны дараа албан тушаалаа өгсөн. Тэрээр өмнөх нөхрөөс нэг хүүхэдтэй.
Элон Маск юу гэж хэлсэн бэ?
Элон 13 дахь хүүхдээ төрүүлсэн талаар олон нийтэд мэдээлээгүй ч нэг удаа Twitter дээр Эшлийг "Элонтой уулзахаар 5 жил төлөвлөсөн" гэж шүүмжилсэн хүмүүсийн мэдэгдэлд "Whoa" гэж хариулсан. Эшли удалгүй энэ хариултыг шүүмжлээд "Элон энэ асуудлыг шууд ярьж, шууд холбогдохын оронд гүтгэлгийг тархааж байна" гэж бичсэн байна.
Элон Маскийн хүүхдүүд
Тэрээр анхны эхнэр Жастин Вилсоноос таван хүүхэдтэй: 20 настай хоёр ихэр Гриффин ба Вивиан, 19 настай гурван ихэр Кай, Саксон, Дэмиан. Мөн нэг хүү гарсан ч төрснийхөө дараа нас барсан байна.
Үүнээс гадна Канадын хөгжимчин Гримсээс гурван хүүхэдтэй – хөвгүүд X, Techno Mechanicus, охин Exa Dark Sideræl.
Мөн Neuralink-ийн үйл ажиллагаа, төслийн захирал Шивон Зилисээс гурван хүүхэдтэй ба тэр хоёр одоо ч хамтдаа байгаа гэж үздэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!