Селена Гомез 2025 оны "Screen Actors Guild" (SAG) шагнал гардуулах ёслолд өөрийн шинэ төрхөөрөө фенүүдээ гайхуулсан байна.
Нэр хүндтэй SAG Awards-т хөтлөгчөөр оролцохдоо Селена Гомез гуя хүртлээ онгорхой, хар бараан даашинзыг сонгожээ. Тэрээр урт Celine даашинз, оосортой Jimmy Choo өсгийтэй хослуулсан нь түүний дэгжин хэв маягийг улам тодотгож өгчээ.
Түүнийг улаан хивсэн дээр гарах тэр мөчид хүмүүс олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Шүтэн бишрэгчид түүний гайхалтай өөрчлөлтийг магтаж, урьд өмнөхөөсөө илүү эрүүл, гэрэлтсэн харагдаж байгааг илэрхийлсэн байна.
"Тэр үнэхээр эрүүл, аз жаргалтай харагдаж байна"
"Тэр дарь эх шиг харагдаж байна. Эрүүл мэндийнхээ бүх тэмцлийн дараа маш их жин хассан байна"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!